‘Гоёл-2018’ наадмын шилдгүүд маргааш тодорно

1153

Монголын загварын салбарын шилдгүүд маргааш тодрох гэж байна.
Тодруулбал, Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг ‘Гоёл-2018’ наадмын хаалтын ёслол энэ сарын 29-ний өдөр СТӨ-нд болж, ‘Шилдэг дизайнер’, ‘Шилдэг загвар’, ‘Шилдэг зохион бүтээх товчоо’ зэрэг номинацийн эздийг тодруулах юм. Мөн уламжлал ёсоор “Шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч’, ‘Топ модель’-ийг шалгаруулна.
‘Гоёл’ наадам загварын долоо хоногоор эхэлдэг бөгөөд энэ жилийнх нь арваннэгдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Blue Sky Tower-т болж өндөрлөсөн юм.