Мо Салах Премьер лигийн шилдэг тоглогч боллоо

918

Мохамед Салах Египтийн шигшээ багийг 28 жилийн дараа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах болсноор үндэсний баатар болсон билээ. Өдгөө Салах Английн Премьер лигийн дээд амжилтуудыг эвдэж, европын мэргэн буучны төлөө Месси болон Роналдутай өрсөлдөн, Африкийн шилдэг хөлбөмбөгч, Премьер лигийн шилдэг тоглогч болоод байна.
Английн Премьер лигийн шилдэгийг шалгаруулахад бусад тоглогчид санал өгдгөөрөө онцлог юм. Тэрбээр шилдэгийн төлөө Кевин Дэ Бруйн, Харри Кэйн, Кун Агуэро, Давид Силва, Лерой Санэ нартай өрсөлдсөн юм.

19 насандаа Салах Египтийн шигшээ багт тоглож эхлэв. Өдгөө тэрбээр “Ливерпүүл”-ийн од болсон бөгөөд англи хэлийг гайгүй сурч, долоо хоногт 100 мянган фунт стерлингийн цалин авч байна. Од боллоо гээд Салах хамраа сөхсөнгүй. Салах нутагтаа сургууль, цэцэрлэг барьж, спортоор хичээллэх дуртай хүүхдүүдэд хөлбөмбөгийн талбай, тоног төхөөрөмж хандивлажээ.