Хонины орд эмэгтэй: Тэдний ойлголтоор эр хvн орон дoтpoo чадварлаг байх ёстой.
Хатуу vзэл бодол, бага зэрэг зан нь орон дотор нь ч илэрдэг. Дур булаам бvсгvйн дvрд хувилж, олонд өөрийгөө харуулж чаддаг тул эр хvнийг өөрөө сонгохыг илvvд vздэг. Секст хувиа хичээдэг боловч энэ нь тvvний төгс төгөлдөр эр хvн хэмээх ойлголттой холбоотой байдаг. Тvvний ойлголтоор бол жинхэнэ эр хvн орон дотор чадварлаг байх ёстой гэнэ. Тэр орон дотроо ч хэн нэгэнд захирагдахыг хvсдэггvй, гэтэл тvvнд энд л эрч хvчтэй, захирангуй эр хvн дутагддаг. Хонины ордны эмэгтэй дур ханаагvй байсан ч золбоолог байж амрагаа жинхэнэ жаргааж чадах чадвартай. Янаг амрагийн явдалд их орооцолдох бөгөөд аль нэг нь тvvний хувьд эмгэнэлтэйгээр төгсч болзошгvй тул болгоомжтой байхад илvvдэхгvй.
Хонины орд эрэгтэй: Эмэгтэй хvн өөрийг нь бахдан биширч байвал сэтгэл нь ханадаг.
Тvvний эзэрхэг захирангуй зан бусадтай харьцахад нь, тэр дундаа эмэгтэй хvнтэй харьцахад нь ч илэрч байдаг. Санасандаа хvрэхийн тулд хуурч мэхлэх, айлган сvрдvvлэх зэргээр бvхий л аргыг хэрэглэдэг бөгөөд ингэснээрээ өөрийгөө хvнд байдалд оруулах нь бий. Эмэгтэй хvнийг өөрийн болгоход бvх хvч чадлаа зориулсан байдаг тул хавьтах мөч өөрт нь сайхан санагддаггvй. Тvvний бэлгийн чадавхийн талаар хэлж ярьсан болгонд эмзэг ханддаг. Дураараа, дээрэнгvй зантай. Эмэгтэй хvн өөрийг нь бахдан биширч байвал сая сэтгэл ханадаг, өөрийгөө байнга магтуулж байх хvсэлтэй / Тvvний vгнээс зөрөхөөргvй хvссэн бvгдийг нь биелvvлдэг эмэгтэйтэй гэрлэдэг. Ийм эхнэр таарвал гайхалтай сайн амраг, халамжтай нөхөр болон хувирдаг.
Vхрийн opд эмэгтэй: Амьдралд хөнгөн ханддаг учраас ямар нэгэн хvнд байдалд ордоггvй.
Дур булаам гоо vзэсгэлэнтэй, олон ааштай бvсгvйчvvд байдаг. Гоё ганган эд юмс, гял цал болсон эрчvvдээр өөрийгөө хvрээлvvлэхийг хvсдэг. Эрчvvд тэдний занг сайтар мэддэг боловч янагийн харьцаанд орохыг эрмэлздэг. Учир нь тэд ямар ч эр хvнийг жаргаах сайн амраг болдог. Амьдралд хөнгөн ханддаг учраас ямар нэгэн хvнд байдалд ордоггvй. Тvvнтэй амрагласан эр сэтгэлийн цэнгэл эдлэх боловч энэ нь удаан vргэлжилдэггvй. Хэсэг хугацааны дараа амраг бvсгvй нь өөр эрийн өвөрт байхыг олж мэднэ. Энэ ордны бvсгvйчvvд амрагласан эр болгондоо vнэн сэтгэлээсээ ханддаг ч амьдрал нь тогтворгvй байх нь элбэг.
Vхрийн opд эрэгтэй: Xaйpтaa сонгохдоо хэний ч vгийг авдаггvй.
Бvсгvйчvvд сайн эртэй гэрлэхийг хvсдэг. Энэ ордын эрчvvдийн нэр төрөө эрхэмлэдэг, өөртөө итгэлтэй, амрагтаа хvндэтгэлтэй, эелдэг ханддаг зан эмэгтэй хvний зvрх сэтгэлийг эзэмддэг. Тvvнийг гайхалтай янаг эр гэж хэлэхгvй ч тэд тачаангуй байж эмэгтэй хvнийг бvрэн дvvрэн хангаж чадна. Орон дотроо эрх тэгш байхыг эрхэмлэдэг. Сексийн асуудалд өөртөө илэн далангvй ханддаг тул амрагаасаа ч мөн адил илэн далангvй байхыг шаарддаг. Хартай боловч vvнийгээ өөрийн сул тал гэж vздэг. Хайртаа сонгохдоо хэний ч vгийг авахгvй ба өөрийн жаргалыг өөрийн туршлагадаа найддаг. ЭМЭГТЭЙ хvн элдэв аргаар толгойг нь эргvvлнэ гэвэл бvтэхгvй. Тэр иймэрхvv хандлагыг ажиглаж мэдэхээр ухаалаг хvн. Гэр бvлийн амьдрал нь аз жаргалтай байдаг.
Ихрийн орд эмэгтэй: Олонх эрчvvдийн хувьд сайн найз нь боловч өөртөө тохирох хvнээ сонгохдоо тааруу.
Хоёрдмол шинжтэй. Нэг талаас тvvний бусдын эвийг олдог ухаалаг зан ажил албандаа амжилт гаргахад нөлөөлдөг. Нөгөө талаас мөн л энэ зан чанар давтагдашгvй өвөрмөц эрийг хайж олоход нь саад болдог. Тэр олонх эрийн хувьд итгэлтэй сайн найз нь боловч өөртөө тохирох хvнээ сонгохдоо тааруу. Олдог л юм бол бvх юмаа зориулахад бэлэн явдаг. Гэвч тvvнд тохирох амраг тэр бvр таарахгvй. Тохиолдлын чанартай янагийн явдлаас дур хvслээ дагаад хангаад өнгөрөх нь элбэг. Ийм бvсгvйг хаядаггvй боловч сэтгэлдээ хvндэлсээр чимээгvйхэн яваад өгдөг. Гэвч энэ ордын бvсгvй ямар ч байсан хайж явсан хvнээ олбол эднээс илvv жаргалтай гэр бvл гэж байхгvй болно.
Ихрийн орд эрэгтэй: Эмэгтэй хvнийг хэт өргөмжлөн зvрх сэтгэлийг нь татдаг.
Энэ ордын эрчvvд ихэвчлэн авьяаслаг байдаг. Тэд хvрээлэн буй орчныхоо гоо сайхныг өндрөөр vнэлж мэдэрдэг. Эмэгтэй хvний болоод сексийн харьцааны гоо vзэсгэлэнг эрхэмлэдэг. Гэвч тvvний авьяас чадвар нь янаг амрагийн явдалд төгс гэсэн vг биш. Аливаад романтик ханддаг зан нь эмэгтэй хvнийг зөв vнэлэхэд нь саад болдог. Тиймээс эмэгтэй хvнийг хэт өргөмжлөн зvрх сэтгэлийг хөсөрдvvлэх нь бий. Тэр өөрийгөө нэн тэргvvнд тавьдаг бөгөөд секст тийм ч сайн биш. Эмэгтэй хvнээс ихээхэн халамж анхаарал шаарддаг ба тvvний амжилт, авьяас чадварын төлөө өөрийгөө золиослох эмэгтэй хэзээд олддог. Гэвч тvvнтэй гэр бvл болоод хэвийн амьдарна гэхэд бэрхтэй.
Мэлхийн opд эмэгтэй: Тvvнд ухаалаг, тэвчээртэй, эелдэг эр хvн хэрэгтэй.
Мөн чанартаа их тачаангуй тул өөр дур хvслийг хангаж таашаал авахаар тэвчээр алдан тэмvvлдэг. Хамгийн гайхалтай нь ийм мөртлөө эр хvнтэй харьцахдаа хөндий хvйтэн байдаг. Тvvний бодлоор бол дур хvсэл нь эр хvний нvднээ ил буй сул тал нь, харин тэр юунд ч гэсэн өөрийн сул талыг хvлээн зөвшөөрөх дургvй. Бие даасан хатуу чанга эмэгтэй болж харагдахын тулд ихээхэн хvчин чармайлт гаргадаг. Гэвч тэр амархан өдөөгддөг тул дур хvслээ нуухын тулд муухай аашилдаг. Нэг амрагласан эртэйгээ дахин уулзахгvйг хичээдэг, санаснаар нь болохгvй бол уур уцаартай болно. Тvvнд ухаалаг, тэвчээртэй, эелдэг эр хvн хэрэгтэй.
Мэлхийн opд эрэгтэй: Гэрлэлтийг эрх чөлөөгөө боогдуулах явдалд тооцдог.
Тvvнд хууртаж хаягдсан эмэгтэй олон байх вий. Гэвч тэр vvндээ огтхон ч санаа зовдоггvй, яагаад гэвэл тэр хувиа хичээмтгий, өөрийгөө дээгvvр тавьдаг зантай. Туршлагатай эмэгтэй бол тvvнийг өөрөөсөө хол байлгахыг хичээдэг. Харин тиймээс залуу охидын толгойг эргvvлэхдээ гарамгай боловч уйдмагцаа шууд л хаядаг. Тэр сексийн чадвар сайтай ч орон дотор зөвхөн өөрийн жаргалыг хичээдэг, заримдаа бvдvvлэг дээрэлхvv зан гаргах нь бий. Гэрлэлтийг эрх чөлөөгөө боогдуулах явдалд тооцдог, өөрөөс нь илvv эзэрхэг эмэгтэй таарвал тvvнийг эрхэндээ амархан оруулдаг.
Арслангийн орд эмэгтэй: Секст өөртэй нь адил ханддаг эр хvн таарвал аз жаргалтай амьдарна.
ХЭНИЙ ч ТОЛГОЙГ эргvvлэхээр дур булаам боловч эзэрхэг тvрэмгий зангvй. Ямар ч тохиолдолд тайван амгалан байж аливааг сайтар хянаж тунгаадаг. Янаглан цэнгэх vед нь ч тvvний хvйтэн харцыг мэдэрч болно. Vvний цаана сексийг сонирхдоггvй төрөлхийн зан байдаг. Тэрээр маш тооцоотой тул учирсан эр хvн болгоноо хэр зэрэг нөхөр байх бол хэмээн дvгнэж цэгнэдэг. Тvvнд сайн ээж, халамжтай эхнэр байх төрөлхийн чанар бий. Гэр бvлийн ашиг сонирхлыг хамгаалахад тvvний “арслангийн чанар” илэрдэг. Гэвч сексийг төдий л ойшоодоггvй нь эр нөхөрт нь адил ханддаг эр хvн таарвал тэдний гэрлэлт аз жаргалтай байх магадлалтай.
Арслангийн орд эрэгтэй: Эрчvvдээс тvмэн хувь илvv гэж тvvнд ойлгуулсан эмэгтэй л эхнэр нь болж чадна.
Тvvнд олон сул тал байдаг. Тvvний өөртөө итгэлтэй, эелдэг зангийн цаана өөрийн чадал чансаанд тийм ч итгэлтэй бус эр хvн байдаг гэвэл эргэн тойрныхон нь итгэхгvй. Өчvvхэн алдаа гаргасан ч амраг нь доог тохуу хийгээд байгаа юм шигээр төсөөлж өөрийгөө зовоодог. Тиймээс vргэлж дарамттай тайван бус байдаг. Тvvний мөн чанарыг таньсан эмэгтэйн хувьд “Аймшигт арслан” маань тоглоом л гэсэн vг. Бусад ямар ч эрээс тvмэн хувь илvv гэж итгvvлж чадсан ухаалаг эмэгтэй тvvний эхнэр байх болно.
Охины opд эмэгтэй: Эр хvнийг хайрлаж хvндлэх өндөр чадвартай байдаг.
ЭМЭГТЭЙ хvний бvх сайн сайхан шинжийг агуулсан байдаг. Тэд гоо vзэсгэлэнтэй төдийгvй эелдэг зөөлөн зантай, vнэнч, маш тачаангуй эмэгтэй. Амрагаа жаргааж байна гэсэн мэдрэмж нь эргээд өөрт нь аз жаргал авчирдаг. Тэд эр хvнээр хайрлуулж энхрийлvvлэхийн төлөө төрсөн мэт байж чаддаг тул тvvнтэй ойртсон тохиолдол болгон мартагдашгvй байдаг. Энэ ордын эмэгтэй эр хvнийг хайрлаж хvндлэх чадвар өндөртэй бөгөөд эр хvний тэвэрт сэтгэл амгалан байдаг. Тvvний дур булаам зан төрх эр хvнийг дахин дахин буцааж ирэхэд хvргэдэг. Тэгээд нэг л өдөр тvvнийг хажуудаа мөнх байлгаж чаддаг.
Охины opд эрэгтэй: Эелдэг зан нь эмэгтэй хvнийг гайхшруулдаг.
Энэ ордын эрэгтэй зөвхөн ажил төрөлдөө төдийгvй эмэгтэй хvнтэй харьцахдаа ч дэг журамтай байхыг эрхэмлэдэг. Энгийн бөгөөд тодорхой байх гэсэн эрмэлзэл, бvрэг даруу зан нь эмэгтэй хvнтэй харьцахад нь саад болдог. Эмэгтэй хvнийг бурханчлан шvтдэгээсээ болоод олон удаа дурладаг нь хvндрэл учруулдаг. Сексийн чадавхи нь өндөр, гэхдээ энэ чадвараас нь илvv эелдэг халамжтай зан нь эмэгтэй хvнийг гайхшруулдаг. Харин тvvнийг хуурч мэхлэвээс энхрийлэн хайрлах сэтгэл нь өс хонзонгоо авах хvслээр солигдоно. Эхнэр нь ч анхаарал халамж тавьдаг бол сайн эр нөхөр болж чадна.
Жинлvvрийн орд эмэгтэй: Өөрт нь хэн нэгэн уурлавал хөөрөн баясдаг.
Тvvний эротик хvсэл эрмэлзэл нь далд ухамсарт нь оршдог. Нэг л мэдэхэд хэн нэгний оронд орчихсон байдаг бөгөөд яагаад гэдгээ өөрөө ч тэр болгон ойлгодоггvй. Тэд хөдөлгөөнтэй боловч секс тvvний амьдралын зорилго биш, гэхдээ тодорхой байр суурь эзэлдэг. Тэд байнга хувирч байдаг. Эрч хvчтэй эрэгтэй хvнд захирагддаг бөгөөд харин өөрөөс нь дорой эр хvнийг бол захирдаг. Гэвч эрэгтэй хvн тvvнээс бvрэн дvvрэн таашаал авах нь ховор. Учир нь тэр бие махбодын ханамж авахыг л илvv чухалчилдаг. Өөрт нь хэн нэгэн дурласныг мэдвэл хөөрч баясдаг. Гэр бvлтэй болмогцоо ухаан сууж томоожно.
Жинлvvрийн орд эрэгтэй: Онцгой тохиолдолд өөрийгөө хазаарлаж чаддаг.
Хоёрдмол мөн чанартай. Нэг талаас дур булаам, цэвэр цэмцгэр, эелдэг тогтуун байж бусдын хайрыг татдаг. Нөгөөтэйгvvр секст дэндvv автамхай, эмэгтэй хvнд ухаан жолоогvй татагддаг бөгөөд vvнийгээ ихэд нууцалдаг. Зарим тохиолдолд өөрийгөө хазаарлаж чаддаг. Ихэвчлэн дур хvслээ хангах гэсэн эрмэлзэл нь давамгайлдаг. Энэ vедээ бухимдаж сэтгэлээр унах нь бий. Ямар ч эмэгтэйтэй учирсан тvvний дур хvслийг тvр зуур л дардаг. Хэрэв болдогсон бол тэр бvх юмаа хаяад секст автахаас буцахгvй. Орон дотор хувиа хичээхээс буцахгvй, Өөртэйгөө ижил төстэй зан араншинтай бvсгvйтэй гэрлэвэл гэр бvлийн амьдрал нь аз жаргалтай байх боломжтой.
Хилэнцийн орд эмэгтэй: Энэ ордын эмэгтэйчvvд жинхэнэ гал халуун цоглог байдаг.
Энэ ордын бvсгvйчvvдийг “нууцлаг”, “жолоогvй” гэдэг. Тvvний хvсэл тачаал хязгааргvй. Тvvний бvхий л vйлдэл сексийн ханамж таашаал авахад чиглэгдсэн байдаг гэхэд хилсдэхгvй. Тэрээр ухаалаг, эрч хvчтэй, гоо vзэсгэлэнтэй. Ийм эмэгтэйтэй танилцсан эрэгтэй солиорох дөхдөг. Бэлгийн харьцаанд эрт орох хандлагатай. Жинхэнэ гал халуун эмэгтэй гэвэл энэ ордныхныг хэлнэ. Хавьтах мөчид ямарваа нэгэн vзэл сурталд баригддаггvй, галзуу мэт болдог нь эрчvvдэд таалагддаг. Эр хvнийг дээдэлж чаддаг тул энэ нь эрчvvдийн хайр хvндэтгэлийг хvлээдэг. Тvvнтэй ойртон дотноссон эр хvн сэтгэлийн жолоогоо алдвал жинхэнэ эмгэнэл болдог. Энэ ордны эмэгтэйгээс болж гэр бvл салж сарних, ажил төрлөө алдах нь бий.
Хилэнцийн орд эрэгтэй: Өөрт нь ялагдсан эмэгтэйд өгөөмөр энэрэнгvй ханддаг.
Маш эрч хvчтэй. Юу ч хийж мэдэх хvн. Тэр бол гайхалтай сайн тоглогч жvжигчин юм. Тvvний хувьд чөлөөт байдал нь хамгийн vнэ цэнэтэй зvйл нь. Орон дотор сайн эмэгтэй байдаг ч эмэгтэй л хvний эрхэнд орохоор сэрэмж алдана гэж байхгvй. Секс бол тvvний хvч чадал, оюун ухаанаа илэрхийлэх нэгэн талбар юм. Хялбархан эрхэнд ордог бvсгvйг хэзээ ч vнэлдэггvй. Өөртэй нь адил чөлөөт байдлаа эрхэмлэдэг, оюуны өндөр чадавхитай эмэгтэйд өгөөмөр энэрэнгvй ханддаг. Тvvнд ялагдах нь ялсантай адил гэж бvсгvйчvvд vздэг. Учир нь тэр амрагтаа сексийн баялаг туршлага, зvрх сэтгэлээ харамгvй өгдөг. Ихэвчлэн ганц биеэр насаа элээдэг.
Нумын opд эмэгтэй: Амьдалын баяр баясгалантай баялаг сэтгэлгээтэй хvмvvс.
ХӨГЖИЛТЭЙ, ухаалаг бvсгvйг хvсдэг эрд тохирно. Секст чадварлаг дур булаам. Амьдралын бvхий л илрэлийг аль салбарт хамаарахаас нь vл шалтгаалан vнэлж чаддаг. Ажил алба, урлаг спорт, гэр бvлийн салбарт ч тэр. Секс тvvний хувьд амьдралыг бvрэн дvvрэн мэдрэх арга хэрэгсэл, тиймээс дээд зэргийн ханамж авахад тэмvvлдэг. Амьдралын баяр баясгалантай баялаг сэтгэлгээтэй орон дотроо ч энэ чанараа алддаггvй. Өөртөө таарч тохирох амрагийг олж чаддаг. Өөрийнхөө vнэ цэнийг мэддэг тул нөхрийнхөө болон өөрийнхөө vнэнч бус байдалд хvлцэнгvй ханддаг. Тvvнд гэр бvлийнхээ амьдралыг төгс болгох чадвар тэр болгон байдаггvй, учир нь тэр нэг хэвийн байдлаас амархан уйддаг тул vе vе зугаалах нь бий.
Нумын opд эрэгтэй: Эмэгтэй хvн тvvний замыг заагч болно гэж хэзээ ч vгvй.
ХӨГЖИЛТЭЙ, сайхан СЭТГЭЛТЭЙ гоёмсог дур булаам сайхан эмэгтэйд сэтгэлийн ЖОЛОО алддаг. Аялж жуулчлах дуртай бөгөөд ингэж явахдаа дурлалын сумаа баруун зvvнгvй харваж явдаг. Эцсийн vр дvнг нь нэг их тооцож сонирхдоггvй. Мөн чанараараа бол тэнvvлчин, мөрөөдөмтгий хvн. Эмэгтэй хvн тvvний замыг заагч од болно гэж хэзээ ч vгvй. Гэвч тэр хvvхнvvд болон секст дуртай. Дурлалын асуудалд бvтэлгvйтвэл тоохгvй хvн.
Матрын opд эмэгтэй: Эрчvvд тvvний мөн чанарыг мэдээд тэмvvлдэг.
Дур хvсэл болон тvvнээ хангах боломжийн хооронд сонголт хийж чадахгvй зовдог. Дурламтгай, эротик мэдрэмж сайтай, гэвч гадна төрхөндөө дvрэм журмыг дээдэлдэг. Тиймээс тэр хvслээ хангаж чадахгvйд хvрч сэтгэл санааны хямралд автдаг. Эрчvvд тvvний мөн чанарыг мэдээд тэмvvлдэг ч гаднах хөндий хvйтэн байдалтай нь тулгараад гайхдаг. Тvvний дур хvсэл нэг л өдөр гадагшилж, тэр бvхнийг умартан дурлал секст автдаг. Гэрлэсэн тохиолдолд нөхрөө хуурч мэхлэх нь элбэг боловч дараа нь өөрийгөө буруутган гэмшиж томоотой болдог. Нас ахиад ирэхээрээ ааш муутай, vглээ болно.
Матрын opд эрэгтэй: Хөнжлийн нууцаа чандлан хадгалдаг.
Өөрийн зорилго тэмvvллийг нарийн тодорхойлдог.
Хvvхнvvдийн дунд амжилт олно. Гэвч тэр хvvхнvvдийн цуглуулагч биш. Тvvний дур хvслийг татсан эмэгтэй шvтээн нь болдог. Тэр эмэгтэйнхээ хvслийг нарийн мэдэрдэг бөгөөд дурлалдаа удаан хугацаагаар vнэнч байж чадна. Секс нь бие махбодын төдийгvй сэтгэл зvйн өндөр таашаал өгдөг тул бvсгvйчvvд их vнэлдэг. Матрын ордын эрэгтэй нууцлаг байдаг тул өөрийн ор дэрний нууцыг чанд хадгалдаг. Тvvнийг өөртэйгөө гэрлэхийг шаардсан эмэгтэй амжилтанд хvрэхгvй. Чөлөөт байдал нь юунаас ч илvv эрхэм байдаг тул зөвхөн өөрөө хvссэн тохиолдолд л гэрлэдэг юм. Сайн эцэг, халамжтай нөхөр байж чаддаг.
Хумхын орд эмэгтэй: Найз нөхдийн хvрээнд хөгжилдөн цэнгэх нь тvvний амьдралын баясгалан.
Гэр орон нь vргэлж зочдоор дvvрэн байна. Учир нь тэр эелдэг нийтэч, ухаалаг эзэгтэй болдог. Гэвч энэ бvхэн нь тэр болгон орон дотор нь илэрдэггvй. Аливаад журамтай, нямбай ханддаг нь унтлагын өрөөнд нь ч ноёлж байдаг. Тvvний гадаад vзэмжинд татагдсан эрчvvд адал явдал хайж хойноос нь хөөцөлддөг. Харин тvvнтэй ойртож шадарласны дараа лаацы гэрэл, цэмцгэр индvvдсэн даавуу л санаанд нь vлддэг. Тэр гал халуун сексийг мэддэггvй, сонирхдог ч vгvй, учир нь найз нөхдийн хvрээнд хөгжилдөн цагийг өнгөрөөх нь тvvний амьдралын баяр баясгалан. Тvvний бусдад таалагддагийг хараад нөхөр нь харддаг. Гэвч энэ ордын эхнэртэй хvн тайван байж болно, тэр хэзээ ч эр нөхрөө хуурахгvй.
Хумхын орд эрэгтэй: Тэд хөнжил дотроо эмэгтэй хvнд дуртайяа захирагддаг.
Гал халуун ЭМЭГТЭЙД тохирохгvй. Тvvний сексийн амьдралын хvрээ төдий л том биш бөгөөд нарийн хяналтанд оршдог. Гоё сайхан эмэгтэйг эзэмдэж байгаагаа харуулахын тулд л янагийн харилцаа холбоонд ордог. Тэр эмэгтэйн авьяас чадвар, туршлага нь тvvнд огт хамаагvй. Тvvний сексийн хандлагыг уншсан ном, харьцдаг нөхөд нь тодорхойлдог. Орон дотор эмэгтэй хvнд дуртайяа захирагддаг. Гэрлэсэн бол эхнэрээ хуурна гэж байхгvй. Учир нь ажил алба, гэр орны асуудал гэсээр зав нь болдоггvй. Хэдий ийм боловч тvvний эхнэрийг аз жаргалтай гэхэд, хэцvv, учир нь тэр болгон ханамж өгч чаддаггvй.
Загасны ордны эмэгтэй: Тэд маш “романтик”
Энэ ордны бvсгvйчvvд маш романтик, мөрөөдөмтгий хvмvvс. Загасны бvсгvйчvvд нэг сонгосон хvнээ хайр энэрлээр дутаахгvй, гэр бvлийн халуун дулаан уур амьсгалыг бvрдvvлж сайхан амьдралыг бий болгож чаддаг. Ихэнх загаснууд эр нөхөртөө vнэнч байдаг ч зарим нэг асуудлаас болж бvрмөсөн харьцаагаа таслах нь бий. Сексийн хувьд сайхан таашаал авч, мэдэрч чаддаг, хvссэн л бол сексээс татгалздаггvй маш чөлөөт байдлыг эрхэмлэдэг романтик хvмvvс.
Загасны ордны эрэгтэй: Тэд олон хvvхэнтэй учирч, сэтгэл хангалуун байдаг.
Загасны ордны эрчvvд юмыг төгс төгөлдөр байлгах эрмэлзэлтэй, мөрөөдөмтгий, ихэнх нь азтай хувь тавилантай. Тэд бусад ордыг бодвол нийтлэг байдал бага, олон янзын зан байдлын нийлмэл шинжтэй бөгөөд шударга сэтгэлийг vнэлдэггvй, бусдын хvсэл сонирхлыг харгалзан vздэг, шашинд шvтлэгтэй боловч гэнэн, хар тамхи, архи зэрэгт амархан автдаг муу талтай. Загасны эрс зөвхөн өөртөө зориулан бодож олсон бяцхан хуурмаг ертөнцдөө амьдардаг нь бусдын уцаарыг хөдөлгөнө, Сексийн тухай ярих дуртай, олон хvvхэнтэй учирч, сэтгэл хангалуун байдаг. Учирч байсан эмэгтэйчvvд тvvнийг удаан дурсан санадаг бол тэр өөрөө амархан мартаж орхидог гэмтэй. Загасны эрчvvд vvлэн дунд хөвөхөө больж эгэл амьдралд ойр байхыг хичээж, аль болох зохион байгуулалттай байж өнөөдрөөрөө амьдарч сурвал сайн. Сексийн амьдралдаа илvv гал дөлтэй хандах нь тэдэнд анхааруулах чухал зуйл юм.