Дэлхийн хошин дуурийн бэлгэ тэмдэг хэмээн зүй ёсоор тооцогддог Ж.Россиний ‘Севилийн үсчин’ хошин дуурийг УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 19, 20-нд тайзнаа толилуулна. Тус дуурь нь дэлхийн олон орны тайзнаа 200 гаруй жилийн турш үзэгчдийн таашаалыг хүртсэн бүтээл хэвээр байгаа бөгөөд дуурийг алдарт хөгжмийн зохиолч ердөө 10 гаруйхан гаруйхан хоногт бичсэн гэдэг нь гайхалтай. Дуурийн нээлт 1816 онд Италийн ‘Аржентина’ театрт болсон бол манай театрын тайзнаа 1979 оны 10 дугаар сарын 13-нд үзэгчдэд хүрчээ. Уг бүтээл УДБЭТ-ын тайзнаа амилснаас хойш өнөөг хүртэл нийт 38 жил тасралтгүй тоглоход хоёр удаа сэргээж, гурван үеийн уран бүтээлчдийн тоглолтоор үе үеийн үзэгчдэд сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн бүтээл юм. УДБЭТ-ын урын сангийн бодлогын хүрээнд дэлхий дахины жишгийн дагуу эх хэлээр нь шинэчлэн тоглохоор шийдэж, ингэхдээ өнөө цагийн үзэгчдийн сэтэхүй, таашаалд нийцүүлсэн өвөрмөц, шинэлэг тавилтаар 2017 оны 10 дугаар сарын 28, 29-нд тайзнаа тоглосон билээ. Найруулагчаар Итали улсын найруулагч С.Монтиг урьжээ. Шинэчлэн найруулсан дуурийн гол дүрүүд болох авхаалжтай, сэргэлэн Фигарод Э.Отгонбат, Л.Болдцэрэн, үзэсгэлэнт бүсгүй Розинагийн дүрийг МУГЖ Ө.Уянга, гоцлол дуучин Б.Одонзаяа, залуу бүсгүйн сэтгэл, хөрөнгөнд шунагч өвгөн доктор Бартологийн дүрийг СТА Б.Алтанхуяг, дуучин Э.Амарсайн, үнэнч сэтгэлтэй эрхэмсэг гүн Альмавивагийн дүрийг СТА Г.Шижирболд, гоцлол дуучин М.Даваадорж, мөнгөтэй хүнд үйлчилж явдаг шунахай багш Дон Базилиогийн дүрийг СТА О.Хүрэлбаатар, гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ, ажилсаг гэрийн үйлчлэгч Бертагийн дүрийг МУГЖ Б.Эрдэнэтуяа, гоцлол дуучин Э.Адьяасүрэн, эзэндээ үнэнч, хариуцлагатай зарц Фиореллогийн дүрд СТА Э.Бумхүү, гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар нар дуулах юм.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Ард түмнээ ядууруулан , улс орноо асар их өрөнд унагсан, байгалийн баялгаа цөлмөн хоосруулж...
МАХН-ын ТХ-ны 8 бүгд Хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгав.Арын эгнээнд /зүүн гар талаас/ Д.Доржсүрэн, Д.Юмжав, Г.Ойдовжамц, Д.Жадамба, Э.Тогтох, Д.Эрдэнэцөгт, Д.Цэрэн, Д.Самбуу, Өвөр...
Ерөнхий сайд НҮБ-аас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ
Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурал болж, Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ) баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх...
Г.Занданшатар: Буянт-Ухааг Оюут-Ухаа буюу Монголын Цахиурын хөндий болгоно
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн их чуулганд...
Эротик өгүүллэг: Чатны бүсгүй Тамир
Шөнийн 3 цаг дөхөж байхад Очир нойр нь үл хүрнэ. Зуны халуунд халууцахаас гадна бас нэг зүйлд халуу шатаад тэсхүйеэ бэрх байх аж. “Энэ...
Дундговь аймагт 2022 онд хийгдэх бүтээн байгуулалтууд
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны...