Модель Б.Цэрэндолгор хүмүүнлэгийн ажил эхлүүлэв

644

“MNTM” шоуны анхны ялагчаар Б.Цэрэндолгор  тодорч 20 сая төгрөгийн мөнгөн шагнал авсан билээ. Шоу дууссанаас хойш нам гүмхэн байсан Б.Цэрэндолгор хүмүүнлэгийн ажил эхлүүлж буйгаа цахим хуудаснаа мэдээлжээ. Нэгэн төрийн бус байгууллагатай хамтран Түлэнхийн төвд нэн шаардлагатай байгаа гурван төрлийн аппарат хандивлахаар болжээ. Тэдгээр аппаратны нийт үнийн дүн 150 сая төгрөг аж. Модель Б.Цэрэндолгорын үүрэг бол цахим сүлжээнд тус хүмүүнлэгийн ажлыг сурталчлах, бусдад түгээх гэнэ.

Эх сурвалж: www.info.mn