Селена Гомез, The Weeknd нар бразилд дурлалдаа умбаж явна

848

Болзоод олон сар жилийг үдээгүй хосууд болох дуучин Селена Гомез, The Weeknd нар ёстой л “халуухан дээрээ” байгаа аж. Тэд бусад хосуудыг бодвол хамтдаа түүхэн дурсгалт газар болон үзэсгэлэнт газар орноор аялахыг илүүд үздэг. Баяр болгоныг ёс юм шиг хамтдаа тэмдэглэхээс татгалзаж хэн хэндээ “чөлөө” олгодог хосууд бразилд зугаалж явна. Найз залуугаа алдчих вий гэсэндээ тэрүү Селена цаг ямагт дуучин эрийг хөтөлж, дагуулж явдаг хэмээн олон нийт ярилцдаг. Энэ удаад ч мөн Селена дурлалт залуугийнхаа гараас хөтөлж явна. Хосууд өмнө нь Италийн Флоренц, Венец, Амстердам, Сан Пауло, Богота хотуудаар аялсан билээ.