‘Эрдэнэс тавантолгой’-г шүүхэд өглөө

521

‘Эрдэнэс тавантолгой’ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг дөрөвдүгээр сарын 28-нд хийхээр товлосон билээ.

Гэтэл энэхүү хуралд 1072 ширхэг хувьцаа эзэмшигч иргэн болоод аж ахуй нэгжийг саналын эрхгүй оролцуулахаар болжээ. Иймд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс ‘Хас’-ын Ч.Ганхуяг, Хуульч Б.Баяр, Эдийн засагч Л.Наранбаатар нар өнөөдөр /2017.04.03/ Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргалаа. Тэд “Эрдэнэс тавантолгой” ХК нь Компанийн тухай хууль, Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж.

‘Эрдэнэс Тавантолгой’ хувьцаат компанийн энгийн хувьцааны 85.19 хувийг иргэд эзэмшдэг бол нэрлэсэн үнээр авсан хувьцааг 533 аж ахуй нэгж эзэмшдэг билээ.