Мария Шарапова талбайд эргэн ирнэ

537

Их дуулгын таван удаагийн аварга, ОХУ-ын теннисчин Мария Шарапова талбайдаа эргэн ирэх нь ээ. Тэрбээр  сэргээшийн шинжилгээгээр хориглосон мелдониум гэх сэргээшийн найрлагатай бодис хэрэглэсэн нь тогтоогдож, өнгөрсөн жилийн зургаадугаар сард талбайд гарах эрхээ хоёр жилээр  хасуулаад байсан. Гэсэн ч арбитарын шүүхээс түүний шийтгэлийг 15 сар болгож бууруулснаар энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд сануулгатайгаар талбайд гарахыг зөвшөөрсөн байна. \
Улмаар Мариа Шарапова ирэх дөрөвдүгээр сард Германд болох тэмцээнээр их спортоо эргэн ирэх гэж байна.Тодруулбал, тэрбээр Германы Штутгарт хотноо дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийх Теннисийн их дуулгад оролцохоор бэлтгэлээ хийж эхэлсэн байна.

Эх сурвалж: www.info.mn