Дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж буй 10 их сургуулийг нэрлэжээ

762

“Таймс Дээд Боловсрол” (Times Higher Education) байгууллагаас дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжилд их дээд сургуулиуд хэрхэн хувь нэмрээ оруулж буй нөлөөллийг нь харгалзан гаргадаг жагсаалтаа хоёр дахь жилдээ боловсруулжээ.

Өөрөөр хэлбэл НҮБ-ийн зүгээс гаргасан Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ хэрхэн оруулж буйгаар нь их сургуулиудыг эрэмбэлдэг аж.

Уг жагсаалтыг Шинэ Зеландын Оклендийн Их сургууль хоёр дахь жилдээ тэргүүлжээ. Удаах байруудад Австралын гурван ч сургууль жагссан нь Сиднейн Их сургууль, Баруун Сиднейн Их сургууль, Ла Тробын Их сургуулиуд тус тус оржээ. Жагсаалтын эхний 10-т АНУ-аас нэг (Аризонагийн Их сургууль) багтсан бол Австралийн дөрвөн их сургууль багтсан байгааг та доорх мэдээллээс харах боломжтой.


www.weforum.org

Эхний 20 байранд шинээр орж ирсэн сургуулиудад БНХАУ-ын Тунцзигийн Их сургууль 13-р байрт, Бразилын Сан Паулугийн Их сургууль 14-р байрт тус тус багтжээ.

Дэлхийн дахинд тархаад буй COVID-19 халдвар томоохон асуудал болж байгаа нь дээд боловсролын салбарт багагүй сорилтыг авчираад байгаа юм. Сургуулиудын жагсаалтыг гаргахдаа уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, усны хомсдол зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн ач холбогдол өгч, судалгаа хийж буйг нь харгалздаг.

Мөн их сургуулиуд сүүлийн нэг жилийн хугацаанд коронавирусийн халдвартай өвчтөнүүдийн амийг аврах шийдлийг боловсруулж, цэвэр түлшний энергийн технологийг ашиглах боломжуудыг нээжээ.

Та жагсаалтын дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой. Мөн өнгөрсөн жилийн буюу 2019 оны жагсаалтыг харах бол ЭНД дарна уу. 

Эх сурвалж: www.weforum.org