Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт БНХАУ-ын Эрээн хотод 2016 оны 9-р сарын 3-наас 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус чуулга уулзалтын хүрээнд “Монгол-Хятадын банк, санхүүгийн хамтын ажиллагаа, хөгжлийн форум” зохион байгуулагдсан. Форумын үеэр Худалдаа, хөгжлийн банк БНХАУ-ын Тариалангийн банктай “Төгрөгийн дансны хамтын ажиллагааны санамж бичиг” болон “Төгрөгийн зээлийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Худалдаа, хөгжлийн банк нь 2002 онд БНХАУ-ын Тариалангийн банктай хамтран юанийн гадаад төлбөр тооцооны үйлчилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн бөгөөд хоёр банкны хамтын ажиллагааны 15 жилийн ойг угтаж бизнес харилцаагаа шинэ төвшинд гаргалаа.