МАН “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар Д.Загджавыгаа томилуулах хэлэлцээрийг Оросын талтай хийсэн ч бүтэлгүйтэж, эцэстээ Д.Жигжиднямаа нийгэмлэгийг удирдахаар болж шийдвэр гарлаа.
Д.Жигжиднямаа нь яах аргагүй энэ газар насаараа ажиллаж, нэг хэсэг тус нийгэмлэгийг удирдаж байсан, төмөр замын амьдралыг А, Б-гүй мэдэх мэргэжлийн хүн учраас Оросуудад тоогдсон хэрэг биз. Харин МАН-ынхан юу бодож Д.Загджавыг энэ том хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргад нэр дэвшүүлэхээр улаарсан юм бол. Нөгөөх нь ч бүр өөртөө итгэлтэй “Улаанбаатар төмөр зам”-ын даргаар томилогдчихсон юм шиг энэ хэдэн өдөр тэнгэрт ниссэн юм шиг байгаа юм. Одоо харин ноён Д.Загджав газарт буухгүй бол мөрөөдөл ч будаа боллоо шүү гэж…
Г.ХОРОЛ