Самсунг модон хүрээтэй TV гаргахаа зарлажээ

409

Телевизийн дизайн хийц нь бараан өнгийн “машинлаг” хүнд хэлбэрээсээ илүү “гэрсэг” загвартай болж байна.

Өмнөд Солонгосын Самсунг компани өчигдөр буюу Мягмар гарагт модон хүрээтэй уран зураг мэт харагдах шинэ TV гаргахаа зарлажээ.

Уг TV нь үзээгүй идэвхгүй байх үедээ “Art Mode” буюу урлагийн бүтээл горимд шилжиж, ердийн хар шилэн дэлгэц биш, харин хананд өлгөсөн уран зураг шиг харагдах юм.

Хананд өлгөх нь илүү тохиромжтой уг TV-г бас Samsung Studio Stand сууринд байрлуулж болох юм байна. Гэрийн дотоод дизайн, өнгөтэй зохицуулахын тулд TV-ийн модон хүрээг янз бүрээр сонгож болно.

“The Frame” нэртэй шинэ TV нь энэ хавар худалдаанд гарах юм. Үнэ болон техникийн үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Самсунг одоогоор өгөөгүй байна.

Эх сурвалж: Techinsider