Улсын хэмжээгээр 2017 оны эхний хоёр сарын байдлаар 4,778 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 16 тохиолдлоор өссөн үзүүлэлт юм.
Үүнээс хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 171, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 31, захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 26, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 22-өөр өссөн байна.
Гэмт хэрэг өссөний улмаас эхний хоёр сард 65.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, эдгээрээс 25.7 тэрбумыг төлүүлжээ.
Эх сурвалж: ҮСХ