Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон зээлдэгчдийн нэг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад буй Эдийн засгийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нарыг өнгөрсөн сарын 21-нд цагдан хорьсон.. Ингэхдээ тэднийг сэжигтнээр тооцон цагдан хорьсон юм.
Тэгвэл тэднийг батлан даалтад гаргах эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ. Учир нь тэднийг сэжигтнээр тооцон цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.
Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байна.