Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

329

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр УИХ-д оруулахаар болжээ. 

МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Л.Оюун-Эрдэний нэрийг Ерөнхийлөгчид танилцуулахаар өнгөрөгч Баасан гарагт хүргүүлсэн. Төрийн тэргүүн Ерөнхий сайдын нэрийг тав хоног дотор УИХ-д оруулах хуулийн заалттай. Энэ дагуу өнөөдөр УИХ-д оруулснаар байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томилно. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14:00 цагт товлогдсон бөгөөд түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох юм.