НӨАТ сугалаа: Гурван сая төгрөгийн 28, таван сая төгрөгийн 2 азтан тодорлоо

493

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.

Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 26,248,898 баримт хамрагдсан юм.

Үүнээс,

Үндсэн тохирлын дугаар: 25037549 

  • 30 мянган төгрөгийн азтан – 23,431
  • 100 мянган төгрөгийн азтан – 2,362
  • Нэг сая төгрөгийн азтан – 264
  • Гурван сая төгрөгийн азтан – 28
  • Таван сая төгрөгийн азтан – 2
  • 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй. 

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байлаа.

Супер тохирлын дугаар:  23058994 байсан бөгөөд шагналын эзэн тодорсонгүй.

Тохиролд Татварын ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавилаа.


Энэ үеэр тус сугалааг зохион байгуулахыг болиулах саналаа мөн хүргүүлнэ гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.