ОУВС-ийн хэлэлцээрийн ҮР ДҮНГ олон нийтэд мэдээлнэ

400

Монгол Улсад бий болоод байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад шаардлагатай болсон зээл тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Засгийн газар удаан хугацааны туршид Олон Улсын Валютын Сантай хэлэлцээ хийж байгаа билээ.

Тусламжийн хөтөлбөрт өнөө мөдгүй орно гэсэн мэдээлэл гарсаар лавтай хоёр сарыг үдээд байна.

Тэгвэл Сангийн Яам, ОУВС-тай хэлэлцээрээ хийгээд дуусчээ.  Хэлэлцээрийн үр дүнгийн талаар НЯМ гарагт 11 цагт хамтарсан Хэвлэлийн бага хурал хийх юм байна.

УИХ дахь МАН-ын бүлэгт өчигдөр энэхүү хөтөлбөрийн талаар танилцуулсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “МАН-ын бүлгийн хуралдаанаар өчигдөр ОУВС-тай хийж байгаа хэлэлцээрийн талаар Засгийн газраас мэдээлэл сонслоо. ОУВС-гийн хэлэлцээрт орохоос өөр гарц байхгүй. ОУВС-гийн зүгээс өрийн дарамтыг ачаалал багатай яаж давах вэ, төслийн сахилга батыг хэрэгжүүлье гэсэн нөхцөлийг тавьж байгаа. Үүнтэй уялдуулж 2017 оны улсын төсөвт  тодотгол хийх нөхцөл үүсч болзошгүй” гэсэн юм.