“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлсөн А.Баярцэцэгийн гадаад найз залуугийн талаар олон нийтийн сүлжээнд багагүй шуугисан. Харин мисс бүсгүй эх орондоо ирээд энэ талаар тайлбар хийсэн байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ойрын хугацаанд гэр бүлтэй болох төлөвлөгөө алга. Тэр зургийг харсан. Хүмүүсийн бичсэнийг ч уншсан. Би гадаад байна уу, монгол байна уу хамаагүй хүн л бол хүн гэж хардаг, боддог. Хүмүүсийн яриад байгаа шиг надаас олон насаар ах биш, бид хоёр бараг чацуу. Би хувьдаа найз залуугаараа их бахархдаг. Манай найз залуу сүүлийн гурван жил Монголд амьдарч, Монголын төлөө ажиллаж байгаа хүн. Цус нь монгол биш ч түүний зүрх нь Монголын төлөө цохилдог. Хүмүүс янз бүрээр л бичсэн байна лээ. Би ямар нэгэн тайлбар хийж бусдын бодлыг өөрчилж чадахгүй, тэгэхийг ч хүсэхгүй байна” хэмээжээ.
Эх сурвалж http://www.info.mn