Саяхан АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буугаад байгаа Барак Обама эхнэрийн хамт найман жилийн алжаалаа тайлж, амарч байгааг Британий тэрбумтан Ричард Брэнсон мэдээлжээ.
Virgin Group-ийн үүсгэн байгуулагч өөрийн блог хуудсанд экс ерөнхийлөгчийн хэд хэдэн зураг, дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Тэд Карибын тэнгисийн Бритиш Виржиний арлуудын нэг болох Брэнсоны хувийн арал дээр амарч байгаа ажээ.
Тэрбумтан эр бичихдээ Хавайн арлын уугуул Обамаг алба хаших найман жилийн хугацаанд эрсдэлтэй спортоор хичээллэхийг нь хориглодог байсан гэнэ. Харин одоо чөлөөтэй болсон Обамад Брэнсон китсюрфинг буюу шүхрээс чирэгдэн далайн мандал дээгүүр гулгах спорт тоглоомын төрлийг хоёр өдрийн турш зааж өгчээ. Үүний дараа Обама тэрбумтнаас илүү ур чадвартай болохоо харуулсан тухай блогт бичсэн байна.
Брэнсон Обамаг хувийн аралдаа урьж амрааж байгаагаа нэр төрийн хэрэг гэжээ.
Экс ерөнхийлөгч Вашингтоныг орхисныхоо дараа Калифорний Палм Спрингсд амарч байгаад Брэнсоны аралд уригдсан гэнэ.
Эх сурвалж: BBC