Австралийн дуучин Кайли Миноуг хэдэн жилийн турш Ким Кардашианы дүү Кайли Женнертэй оюуны өмчийн асуудлаар маргалдаж, шүүх цагдаадаа хүрсэн билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Оюуны өмчийн газар Миноугийн талд шийдвэрээ гаргасан байна. Энэ цагаас эхлэн Женнер “Kylie” гэсэн нэрийг бизнестээ ашиглах эрхгүй болж байгаа юм. Миноуг 1996 онд буюу Женнерийг төрөөгүй байхад kylie.com домэйн нэрээ бүртгүүлж байсан ч реалити шоуны од, шуугиант гэр бүлийн гишүүн бүсгүй хэдэн жилийн өмнө Kylie нэрээр гоо сайхны барааг худалдаж эхэлснээр ийнхүү асуудал үүссэн аж.
Эх сурвалж http://www.info.mn