Ямар ч ажлыг эхлүүлсэн сайтар нягталж хийвэл амжилтад хүрнэ

502

Хонь – (3/21-4/19)
Олон хүн таныг сонирхож, асууж сурна. Заримд нь таны зөвлөгөө дэм хэрэгтэй болох бол нөгөө нэг хэсэг нь үзэл бодлоо хуваалцахыг зорино. Хэн нэгнээс бэлэг авбал бүү гайх. Та үнэхээр дур булаам байна. Авсан мэдээлэл болгоноо анхаарч нягтал, энд чухал зүйл байна.

Үхэр – (4/20-5/20)
Хуучин ажлаа дуусгах, боловсрол мэдлэг олж авахад сайн. Уран бүтээлчдэд ээлтэй. Тэдэнд хожим нь их ашиг авчрах санаа төрнө. Бясалгал үйлдэх, мэргэч төлөгчид очих, ирээдүйгээ харах, тарни тоолоход сайн.

Ихэр – (5/21-6/21)
Шинэлэг бүхэн дэмжигдэх өдөр. Тиймээс та чухал мөчлөгийн эхлэлийг тавьж, хамгийн чухал төслөө хэрэгжүүлж эхлээрэй. Ямар ч ажлыг эхлүүлсэн сайтар нягталж хийвэл амжилтад хүрнэ.

Мэлхий – (6/22-7/22)
Хувь тавилан, үйлийн үрийн нөлөө ихсэнэ. Танд тохиох юм болгон, уулзан учрах хүн бүр ямар нэгэн шижмээр таны үйлийн үртэй холбоотой байна. Тиймээс бүгдийг дүгнэн цэгнэж сургамж авахыг хичээ. Засал ном хийлгэх, бурхан шүтээнд мөргөхөд сайн.

Арслан – (7/23-8/22)
Ойлгомжгүй бүхэн тодорхой болно. Өнөөдөр хүрээлэн буй бодит орчин таны мөн чанарыг илэрхийлж, таны сэтгэлийн гүн дэх бүхий л эмзэг асуудлыг уудлан харуулна. Оюуны хөдөлмөр эрхлэх, ном зохиол бичих нь ашигтай төдийгүй танд сэтгэлийн таашаал эдлүүлнэ.

Охин – (8/23-9/22)
Тохиолдол, гэнэтийн нөхцөл, дохио тэмдгийг анхаар. Хэн, ямар санал тавихыг, ажил хэргээр хаашаа зорчихоо анхаар. Энэ бүхэн таны карматай, энэ амьдралд хүлээсэн үүрэгтэй холбоотой. Үүрэг хариуцлагаа ухамсарлавал амьдрал илүү хялбар болно.

Жинлүүр – (9/23-10/22)
Шинэ шинэлэг бүхэн дэмжигдэх өдөр. Аялал жуулчлалаар буюу албан томилолтоор явбал олз омогтой. Амьдралыг гэрэл гэгээтэйгээр харж сэтгэлээ сэргээ. Сайхан сэтгэгдэл төрүүлсэн учрал, хүмүүсийг талархан дурс. Шинэ мэдлэг боловсрол эзэмшихэд таатай.

Хилэнц – (10/23-11/21)
Хүнд хэцүү өдөр. Чухал арга хэмжээ зохион байгуулах, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад муу. Өдрийг хамгийн энгийн ажлаас эхлэ. Шударга бус найз нөхөд, хамтран ажиллагсдаас харилцаа холбоогоо таслахад, өр төлбөрийг барагдуулахад сайн өдөр.

Нум – (11/22-12/21)
Өдрийг гэр бүлийн хүрээнд өнгөрөөвөл сайн. Орон гэрээ тохижуулах, өөрчлөх, цэвэрлэхэд санаа тавь. Чухал ажил хэрэг, уулзалт болзоог хойшлуулах нь зүйтэй. Ирээдүйгээ төлөвлөх нь тааруу үртэй.

Матар – (12/22-1/19)
Санаандгүй хийсэн ажил амжилттай болж, нэр хүнд өснө. Гэхдээ хэт хөөрөлгүй даруу төлөв байгаарай. Хэн нэгэн танаас дэмжлэг хүснэ. Таны дотоод ертөнц илүү баялаг болж, та амьдралын мөн чанарын бодолхийлнэ. Ойр дотны хүмүүс, хань ижил, үр хүүхэд анхаарал шаардана.

Бумба – (1/20-2/18)
Өнөөдөр та идэвхи зүтгэлтэй байж, стандарт бус сэтгэлгээгээрээ бусдыг гайхшруулна. Таны энэ байдал ажил төрөлд төдийгүй янаг амрагийн харьцаанд ч сайнаар нөлөөлнө. Гэр бүл, үр хүүхэдтэй харьцаа сайн байна. Та тэднийхээ хамтаар садан төрлийн асуудлыг шийдвэрлэнэ. Салхинд гарах, аялал зугаалгаар явахад ээлтэй. Холоос ирсэн хүнтэй дотно холбоо тогтоохыг үгүйсгэх аргагүй.

Загас – (2/19-3/20)
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Арга эв нь олдохгүй байсан ажлыг ч хялбархан хийнэ. Ямар нэгэн зүйлийг шинээр төлөвлөх хэрэггүй. Шинэ эд зүйл, хувцас худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Хайр дурлалд сайн тул сэтгэлдээ тээж явдаг хүнтэйгээ уулз. Аян замд гарахад сайн.