Яг нэг жилийн өмнө Данийн хүмүүнлэгийн ажилтан эмэгтэй Аня Рингрен Ловен нэгэн зураг интернэтэд нийтэлсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж байв.
Нигерийн тосгонд эцэг эхдээ хаягдсан хоёр настай хүү өлбөрч үхэхийн даваан дээр Ловентай таарсан нь энэ байлаа.
Түүнийг гэр бүл, тосгоныхон нь мухар сүсгийн улмаас “чөтгөр” гэж үзэн гудамжинд хаясан байсан юм.
Аня хүүд англиар “Hope” буюу Итгэл гэсэн нэр өгч өөрийн асрамжийн газарт авсан байна. Ловен хатагтайн нөхөр Дэвид Эммануэл Умем зүүн өмнөд Нигерид ингэж мухар сүсгийн улмаас хаягдсан хүүхдүүдийг өсгөх асрамжийн газар ажиллуулдаг ажээ.
Тэд 2016 оны нэгдүгээр сарын 30-нд хүүг олж авсан ба тэгэхэд хүү өлсгөлөн, төрөлхийн шээсний суваг нь дутуу хөгжилтэй байсан юм.
Тэр цагаас хойш яг нэг жилийн дараа Hope хүү сургуульд (цэцэрлэг) орж, эхний долоо хоногоо амжилттай дуусгаад байгааг Ловен мэдээлж, хүүгийн өмнөх ба өнөөдрийн зургийг нь харьцуулан үзүүлжээ.
Өнгөрсөн оны сүүлээр Германы Ooom сэтгүүл Ловеныг 2016 оны хамгийн их урам зориг хайрласан хүнээр тодруулсан ба Ловен хатагтай Ромын Пап лам, Барак Обама нарыг ялж энэхүү алдрыг хүртсэн байна.
Эх сурвалж: Independent