Райан Гослинг: Бид салаагүй

464
epa03389217 US actor and cast member Eva Mendes (L) and Canadian actor and cast member Ryan Gosling attend the premiere of the film 'The Place Beyond The Pines' during the 37th annual Toronto International Film Festival in Toronto, Canada, 07 September 2012. The festival runs from 06 to 16 September 2012. EPA/WARREN TODA
Жүжигчин Райан Гослинг Ева Мендес нарыг салсан гэх мэдээлэл гараад байгаа билээ. Учир нь Райан, Ева хоёр “Оскар”-ын шагнал гардуулах ёслол зэрэг олон арга хэмжээнд хамтдаа ирээгүй. Тэгвэл Райн Гослинг энэ талаар “Бид салаагүй ээ. Ева улаан хивсэнд “харшилтай” болохоор надтай хамт элдэв арга хэмжээнд очдоггүй юм. Түүнийхээ оронд хоёр хөөрхөн охинтойгоо гэртээ байхыг илүүд үздэг. Би эхнэртээ үнэхээр их баярлаж явдаг юм шүү. Намайг “La La Land”-д дүр бүтээх гэж дуулж, бүжиглэн таашаал авч байх зуур миний хатагтай бяцхан охидоо харж хандан, өсгөж бойжуулж байна. Мөн энэ киноны зураг авалтын ид ажлын үеэр түүний хайртай ах нь хорт хавдрын улмаас бурхан болсон. Хэрвээ тэр маань байгаагүй бол би өдийд ийн ярилцлага өгөөд зогсож байх байсан болов уу даа” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.info.mn