Энэ жилийн iPhone тэр чигтээ дэлгэц байж магадгүй

381

Apple компани гар утсыг дахин бүтээснээс хойш 10 жил өнгөрчээ. Халаасанд байгаа төхөөрөмж компьютероос дутахгүй байж болно гэдгийг харуулж чадсан тэд энэ жил тэр чигтээ дэлгэцээс бүтэх iPhone танилцуулж магадгүй юм.

Учир нь компани шинэ зохиогчийн эрх авсан талаар AppleInsider-т нийтэлжээ. Зохиогчийн эрхийн баримтад дурдсанаар нэг өнцгөөсөө нөгөө өнцөг хүртэл дан дэлгэцтэй, чангар яригч, камер зэрэг зүйлс нь бүгд дэлгэцийн цаана байх загварыг компани бүртгүүлсэн аж.

iPhone 7 загварыг танилцуулсны дараа Apple компанийг гурван жилийн давтамжтайгаар iPhone-ийг шинэчилдэг болж байна гэж үзэх болсон юм. Учир нь чихэвчийн оролт, дэлгэцээр шийдсэн үндсэн товчлуураас бусдаар 2014 оны iPhone 6, 6 Plus загваруудаас онцын өөрчлөлтгүй бүтээгдэхүүнийг компани өнгөрсөн жил зах зээлд нэвтрүүлсэн.

Түүнчлэн 2016 онд анх удаа iPhone-ийн борлуулалт буурч эхэлсэнтэй ч холбоотой байж болох юм. Саяхан авсан зохиогчийн эрхүүдийн дунд нугалдаг iPhone-ийн концепц хүртэл багтжээ.