Алимаар ханиад эмчлэх арга

3609

Ханиаданд алимыг жигнэж өгөх нь эхэн үед сайн нөлөө үзүүлнэ. Харин үүнийг дараах байдлаар баяжуулж болох нь ээ. Алимны доторх хэсгийг ухаж аваад бага зэрэг ус хийж үрлэн витамин С хийн  жигнүүрт жигнэх. Эсвэл ухсан хэсэгт аарц, зөгийн бал, тараг зэргийг хийж жигнэн, халуун бүлээнээр нь хүүхдэд идүүлнэ. Энэ нь ханиаднаас урьдчилан сэргийлэх болон дөнгөж эхэлж буй ханиаданд эмийг орлох хүчтэй.