БНСУ-д суугаа иргэддээ шувууны h5n6 вирусын халдвар авахаас сэрэмжлүүлж байна

472

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын дундуур тус улсын баруун өмнөд нутгийн Хэнам тосгоны нэг фермд үхсэн тахиануудаас шувууны томуугийн H5N6 вирус илэрсэнтэй холбоотойгоор халдвар авсан шувуудыг устгаж эхэлсэн юм. Шувууны H5N6 томуугийн тархалтыг зогсоохын тулд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар халдвар авсан 26,7 сая тахиа, 2,4 сая нугасыг устгалд оруулаад байна.
H5N6 нянгаар үүсгэгдсэн AI вирусын халдвараар БНХАУ-д 15 хүн туссаны 6 хүн нь нас баржээ. Уг вирусын халдвар тэжээвэр болон нүүдлийн юмуу хээрийн шувууд амьтадаас хүнд агаар дуслын замаар болон ахуйн хэрэглээ, халдвартай тахиа шувууны хүнсний бүтээгдэхүүнээс халдварлах өндөр эрсдэлтэй бөгөөд уг өвчний халдвар авч хүндэрвэл нас барах магадлал өндөр аюултай халдварт өвчин тул манай иргэд болгоомжлох нь зүйтэй.
Зөвхөн тахиа галуу гэлтгүй хээрийн шувуу болжмор, эзэнгүй нохой, муур, үхсэн амьтанаас хол байхыг анхааруулж байна.

НАСАНД ХҮРЭГСЭД БОЛОН БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ӨГӨХ СЭРЭМЖҮҮЛЭГ
• Нүүдлийн шувуу, тахиа, галууны фермээс хол байх.
• Гудамжны шувууд, эзэнгүй нохой муур, хээрийн амьтанд хоол өгөхгүй, гар хүрэхгүй байх.
• Үхсэн амьтан (шувуу, муур, нохой) -аас хол байх
• Хээрийн болон эзэнгүй амьтанд гар хүрсэн тохиолдолд гараа нүд ам хамартаа хүргэхгүй байх, шууд савангаар гараа сайтар угаах
• Гэртээ тэжээж байгаа муур нохойгоо эзэнгүй гаргахгүй байх, эзэнгүй нохой муурнаас хол байлгах
• Гэрийн тэжээвэр амьтанаа ферм ихтэй газраар дагуулж явахгүй байх; тэжээвэр амьтан нь өөр шувуу, үхсэн амьтанд хүрсэн тохиолдолд малын (амьтаны) эмчид мэдэгдэх.
• Ферм ойролцоо, хүн ихтэй газраар явсаны дараа савангаар гараа 30 секундээс дээш сайтар угаах.
• Ханиадтай үедээ маск зүүж, ханиалгахдаа амаа нойлын цаас юмуу ханцуйгаараа дарах.
• Эцэг эхчүүд хүүхдүүддээ дээрх анхааруулгыг сайн зааж өгч, шувуу, амьтанд хүрсний дараа 10 хоног дотор ханиалгах юмуу хоолой өвдөх тохиолдолд дүүргийнхээ эрүүл мэндийн төвд хандах юмуу Халдварт өвчинтэй тэмцэх газрын утас (1339)-д мэдэгдэнэ үү.