Өндөг хэрэглэх нь ялангуяа эрчүүдэд ихээхэн ач тустай гэдгийг нотлож чадсан хэмээн Финландын судлаачид мэдээлэв. Эрчүүдэд өндгөнд агуулагддаг холестерин ихээхэн ашиг тустай гэнэ шүү. Энэ бодис эрчүүдийн бие махбодод эерэгээр нөлөөлж, хэд хэдэн өвчний үүсэн бий болох аюулыг бууруулдаг байна.
Долоо хоногт хэд хэдэн удаа хоолондоо өндөг хэрэглэвэл эрчүүдэд хоёрдугаар зэргийн чихрийн шижин өвчин үүсэх магадлал 37 хувиар буурдаг гэж эрдэмтэд өгүүлэв. Мөн өндөг эрчүүдийн зүрх, судасны тогтолцоог 98 хувиар бэхжүүлдэг аж. Харин эмэгтэйчүүдийн бие махбодод ийм нөлөөлөл үзүүлдэггүй гэсэн сонирхолтой судалгааны дүн гарчээ. Эх сурвалж www.wikimon.mn