Лондон хотод идэж, уусан зүйлийнхээ төлбөрийг мөнгөөр бус харин биеийн тамирын дасгалаар хийдэг хоолны газар нээгджээ. Энэ санаачлагыг “Дэвид Ллойд Клабс” фитнес клуб гаргасан аж.
Уг кафе нэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ажиллах юм. Өдрийн хоолоо үнэгүй идэхийн тулд үйлчлүүлэгчид зургаан минут үргэлжлэх бэлтгэлийн хөтөлбөрийг гүйцэтгэх ёстой.
Сууж босохоос гадна гар дээрээ суниан, гүйлтийн зам дээр гүйхээс гадна унадаг дугуй унана. Ингэхдээ дасгал болгоны хооронд 30 секунд амрах боломжтой. Энэ хоолны газар нэгэн хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэгтэйгээр ажиллах аж.