“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд 11 дүгээр байрт шалгарч, түүхэн амжилт гаргаж, дэлхийд Монголоо сурталчилсан А.Баярцэцэг өдгөө АНУ-д байгаа билээ. Тэрбээр Нью-Йоркт Зул сарын баяр тэмдэглэсэн байна. Улмаар тэндэх үйл ажиллагаануудаа дуусгаад энэ сарын дундуур эх орон руугаа буцна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Тэрбээр “Тэмцээн эхлэхээс өмнө бэлтгэл ихтэй байсан учраас өдөрт гурваас дөрвөн цаг л унтдаг байсан. Өглөө бүр 06:00 цагт босч хувийн бэлтгэлээ хийнэ. Ингээд 08:00 цагт бид тэмцээний үйл ажиллагаандаа бэлэн байх ёстой байдаг юм. Харин орой өрөөндөө орж ирэхэд Монголд үд болж байдаг болохоор дэлхийн миссийн тэмцээн яг яаж явагддаг, ямар зүйл болов гэдгийг монголчууддаа сошиалаар хүргэж байсан. Мөн тэмцээний өдрүүдэд нэлээд ядарсан учраас ойрын хэдэн өдөр сайн унтаж амрахыг хичээж байгаа” хэмээн ярьжээ.