Бүргэдчин Н.Айшолпан Ерөнхийлөгчид өөрийнхөө зургийг дурсгав

790

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймагт ажиллажээ. Энэ үеэр дэлхийн хамгийн залуу, цорын ганц эмэгтэй бүргэдчин Н.Айшолпан өөрийнхөө зурагтай жаазийг төрийн тэргүүнд гардуулж өгчээ. Тэрбээр ‘Би Казакын даруухан айлын охин Айшолпан байна. Би энэ зургийг танд дурсгал болгохыг хүссэн юм. Та бүргэд шиг хурц нүдтэй байж эх оронд минь шударга ёс тогтох болтугай’ гээд дурсгалын зургаа гардуулсан байна.