АТГ-ын ажлын хэсэг БСШУСЯ-нд ажиллаж байна

408

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд Авлигатай Тэмцэх Газрын ажлын хэсэг 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Ажлын хэсэг тус яаманд авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, авлигаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгөх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдах албан хаагчдад сургалтыг зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

Энэхүү Олон нийтийн хяналтын дэд зөвлөл нь төрийн байгууллагын ил, тод байдал, хүнд, сурталгүй, шударга ёсыг хангах, авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтэд иргэд, олон нийтийн байнгын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм.

Эх сурвалж: БСШУСЯ