Хүний сексийн үеийн зан авир гэдэг бол үнэхээр нууцлаг зүйл байдаг. Секс нь хүнээс байгалиас заяасан унаган авираараа харьцаж байж дээд зэргийн таашаал авахыг шаарддаг. Бүр эхээс төрсөн нүцгэн биенээс эхлээд өөрийн сэтгэл зүрхээ бүрнээ нээж чадвал (хурьцвал) хүний амьдралын аз жаргал болсон “ажлын” амтыг төгс мэдрэх бүлгээ. Миний бие хэдийгээр дөч дөхөж яваа боловч авгай авч өрх гэр тэргүүлж үзсэнгүй.
Саяхан нэгэн нөхрийнхөө хамт зоогийн газар орж зуу татан одоогийн охидын нуруулаг, царайлаг болсныг гайхаж бидний залууд ийм охид байсан бол хэмээн харамсан ярилцах зуур нэгэн бодол төрсөн юм. Юун бодол хэмээвээс одоохон. Хэдэн жилийн өмнө “Эротик зурлага” гэдэг зурхайн ном авч ихэд амтархан уншиж байсан билээ. Энэ зуур дэр нэгтгэж хоног төөрүүлж асан бүсгүйчүүдийнхээ төрсөн он, сарыг савааргүйрхэн тэмдэглэж байсан минь санагдаж уг номтой тулгаж үзвэл ямар бол гэж зурвасхан бодолд орооцолдсон минь тэр бөлгөө. Бурханы авралаар би бээр бараг л бүх ордод төрсөн хүүхнүүдтэй учирч явсан байх юм. Иймээс бяцхан зориг гарган энд сийрүүлэхээр шийдлээ.
Нэг. Хонины ордны хувиа бодомтгой Цэцгээ
Цэцгээ уг нь оюутан бүсгүй. Гэхдээ бид хоёр энд тэндхийн нийллэг, найран дээр хэд хэд тааралдаж бие биесээ бага боловч мэдэх болсон юм. Тэр нэгэн үдэш түүний ёсорхог хатуурхуу байдаг нь бага багаар арилж миний урин дуудсан харцанд учрыг ойлгон зөвшөөрсөн харцаар хариу барилаа. Тэрээр хонины ордонд төрсөн нэгэн. “Би хэн нэгэн урьсан эр хүнтэй явчихдаг бэлэн хүүхэн биш ээ. Харин өөртөө таалагдсан эр хүнийг сонгон авах дуртай. Өнөөдрийн тухайд чи миний жбртва боллоо” гэж Цэцгээ эрсхэн өгүүлэв. Түүний үл ялиг махлагдуу зөөлөн биеийг илэн таалж, хүсэл тачаалын галыг дүрэлзүүлж байх зуураа түүнийг хөнжлийн жаргалд жаахан хувиа бодомтгой бас чиг нилээдгүй өөрийнхөөрөө зүтгэдэг хүүхэн юм уу даа гэсэн бодол өвөрлөж хоцорсон юм.
Үүр цайтал ноололдон сульдаж ядарсан бид хоёр салахынхаа өмнө хэн нь ямар байсан тухайгаа санал солилцсон юм. “Би сексийн талаар тодорхой ойлголттой хүн. Гэхдээ элдэв шалдавын байрлал, иймээ тиймээ гаж юманд дургүй. Бас оронд орчихоод эрдээ захирагдах биш эрийгээ захирч байвал аятайхан байдаг юм” гэж Цэцгээ тэгэхэд өгүүлж билээ. Үргэлжийн цовоолог идэвхтэй тэр бүсгүй надад үнэхээр дээдийн таашаал эдлүүлж жаргаж, өөрөө ч жаргаж чадсан гэдгийг хэлэх минь. Хэдийгээр нэг талаас үнэхээр тачаалдаа хөтлөгдөж нөгөө талаас нэр хичээн шөнөжингөө “цогисон” ч гэлээ би түүний дундрашгүй хүслийг нь бүрэн хангаж чадсан болов уу гэж одоо хүртэл сэтгэл зовниж явдаг юм.
Хоёр. Үхрийн ордны үзэсгэлэнт бүсгүй
Тэр жил Туул гэдэг хорин настай бүсгүйтэй долоо хоног цуг амрах хувь тохиож билээ. Эрчүүдийн нүд булаасан царайлаг, өндөр гуалиг өөлбөл нэлээд зоргоороо ааштай, сайхан эд эдэлж, цэвэрхэн эрчүүдтэй үерхэж нөхөрлөх дуртай нэгэн байсан юм. Загасыг бол харин ч нэг наадуулах шиг наадуулна даа, хөөрхий. Хамаг чадал тэнхээг минь тэрхүү залуухан, цэцэг шиг турьхан бүсгүй цангасан тэмээ шиг ховх сорчихно гэж би эхлээд бодоогүйсэн. Галзуурсан тачаалдаа хөтлөгдсөн тэр өдрүүдэд бид хоёр яг л ороо нь орсон буга, согоо шиг л байсан даа.
Эхээс төрсөн биендээ юу ч өмсөхгүй өрөөн дотуур хөлхөж секст сэтгэл зүрхээ өгсөн Туул бүсгүй загас наадуулахын жаргал гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь надад ойлгуулсан гэж би боддог. Гэхдээ над мэтийн бэл муутай хүн ийм хонгортой удаан зугаалахгүй нь удалгүй тодорхой болж халаас түнтийлгээд байсан шар халзан зуутууд хэдхэн хоногт тансаг хоол, сайн дарс, чихэр жимс, набор болон хувирсан юм даа. Туулын надад бэлэглэсэн баяр баясгалан ч нас богинотой байсан юм. Долоо хоногийн дараа алдрайхан хонгор минь өөр нэгэн залуугийн халуун өвөр рүү дэгдээд орчихсон билээ дээ. Тэр залуу ч бас над шиг наргиж, над шиг шатаж, бас над шиг хаягдсан гэдэгт би одоо ч эргэлздэггүй юм.
Гурав. Халуун, хүйтэн нь ялгагддаггүй Чимгээ
Эрдэнэчимэг тун сонин бүсгүй. Царайлаг, ухаалаг, хэнтэй ч ая эвээ олж яриа хөөрөө өрнүүлчихдэг муухан эрээс дээр нөхөрлөчихнө. Түүний хойно хөлөө хугалчих шахдаг эрчүүд зөндөө. Гэтэл Эрдэнэчимэг барагтай эрийг тоохгүй гөлгөр гэхэд хаашаа бас ихэмсэг гэхэд арай л жулдах хүүхэн л дээ. Гэхдээ тэр өөрийнхөө энэхүү байдал төрхийг нэг их бусдад мэдэгдэхгүйг ихэд хичээдэг юм. Нэг удаа би түүнийг гэртээ урьтал хүрээд ирдэг байгаа. Суулаа, ярилцлаа, уулаа. Бас бүжиглэж, үнсэлцлээ. Эцэст нь оронд орцгоолоо.
Гэтэл тун идэвхгүй юм. Харин бие хаа гэж тун сайхан амьтан юм. Нүгэлт хорвоог огоорч дээдийн жаргал эдэлж буй нь харваас илт атлаа зөөлөн, зөөлөн гийнан огт хөдөлгөөнгүй хэвтэнэ. Анх удаа учирч байгаа болохоор биеэ бариад тэгсэн юм болов уу гэж бодтол үгүй бололтой. Ер нь хамтатгахын ордныхон ийм халуухан, хүйтэн нь ялгагддаггүй хүмүүс байдаг бололтой.
Бид хоёр олонтаа ор хөнжил “цогиулсан” даа. Гэвч анх амьсгалах агаараа хувааж залгилан зургаа дахь мэдрэхүйгээ холбоход ямар байсан яг л тэр хэвээр. Ингээд аажимдаа би түүнээс хөндийрлөө. Ингэхдээ би түүнийг хэрэггүй гэж хөсөр хаясан юм биш. Хурц ухаан, дөлгөөн аалийг нь сэтгэлдээ хүндэлсээр, дээдэлсээр холдсон юм шүү. Гэхдээ зөвхөн “физический” таашаал авахын тулд л тэгдэг юм. Тэрээр нэг удаа “Жинхэнэ сэтгэлд таарсан эр хүн тааралдахгүй л байна. Үнэнч гэргий нь болж сайхан амьдрахсан” гэж ярьж байсан юм. Зиндаа нийлэхүйц сайхан эртэй учирвал Эрдэнэчимэг минь гал халуун байж чадах л бүсгүй шүү гэж одоо ч би бодсоор явдаг юм.
Дөрөв. Харц тулгарч биед нь хүрэнгүүт тачааддаг Ариунаа
Мэлхийн ордонд төрсөн түүний ая эвийг олох гэж би мөн ч их зүдэрч билээ. Чамгүй тачаангуй гэдэг нь харваас андашгүй Ариунгэрэл биед нь хүрч илэх төдийд л нүд нь тачаадан мансуурч амьсгаа нь түргэсэн бие нь чичирч эхэлнэ. Тэгсэн атлаа эрчүүдтэй тун хөндий хүйтэн заримдаа бүр бүдүүлэг гэмээр харьцана. Би эр хүний арван гурван мэхний ид хавыг гаргаж байгаад түүнийг өвөртөө оруулж дөнгөсөн юм. Еэ, бүү үзэгд. Тийм тачаангуй хүүхэн цөөхөн байх аа. Арслан барсын хүчээр өмнөөс тосон хөдөлж атгаж базлах нь эгээ л аварга заанууд барьц халах шиг тасчих шахна.
Нэг сэхээ орохнээ би түүнийг тас тэвэрч өмдийг нь тайлж байсан юм. Миний сэрэл тачаал дээд цэгтээ хүртэл оволзон Ариунгэрэлийг шууд л хоёр гар дээрээ өргөн угаалтуур тийш зүглэлээ. Цааш нь харуулан угаалтуур тэгнүүлэн зогсоохдоо түүний гоёмсог дотоожийг хараад “Чи үргэлж ийм гоёмсог дотоож өмсдөг юм уу? Эсвэл өнөөдөр ийм зүйл болно гэж бэлтгэлтэй явсан хэрэг үү” гэх асуухад тэр юу ч хариулаагүй юм. Тэр зөвхөн дотоожоо доошлуулан инээмсэглэсэн бөлгөө. Эмэгтэй хүний араас хийхэд хэзээд амархан байдаг ба энэ үед Ариунаагийн эрхтэн ч аль хэдийн нойтон болчихсон байсан нь надад эрхтэнээ шургуулахад амар байлаа. Ингээд би хурдан биш удаанаар араас нь урагш хөдлөн нэг талаас нь нөгөө тал руу нь хохиулан аажим аажмаар гүн хийж байлаа.
Ариунаа аяархан гиншинэ. Чанга орилох боломжгүй байгаа нь түүнийг бүр солиоруулах бололтой. Тэр гараараа тулахаа болиод бүх цээжээрээ угаагуур дээр тэгнэн хэвтлээ. Ингээд миний бүсэлхийгээр тэнүүчлэн өөр рүүгээ шахах гэж гараа сарвайна. Мөн үе үе хэлүүгээ оролдох бүлгээ. Би ч түүний хөхний толгойг оролдон хөхийг нь барилах зуураа хүчээ нэгтгэн түүний хэлүү рүү улам бүр зүтгэлнэ. Энэ зуур би эрхтэнээ сугалан мөн дахин угт нь тултал хийсээр байв. Энэ хөдөлгөөнд Ариунаа мансууран татвалзаж улмаар хаана байгаагаа ч мартан дуугаа ч хорихоо болилоо. Бүх хүчээрээ миний өөдөөс хөдлөх бөгөөд түлхэлт бүрт хаалганы хажуугаар өнгөрсөн хэн ч сонсохоор чанга хашгирч байлаа.
Дараа нь бид хоёр шүршүүрт орцгоосны дараа нэг хөнжилд орцгоож үүр цайлгасан бөгөөд энд жинхэнэ эм муур гэдгээ Ариунгэрэл надад үзүүлсэн юм. Үгээр илэрхийлж бичиглэхийн аргагүй аашилж, ийм эхнэртэй эр хүнийг өрөвдөн энэ бие минь ер нь дийлдэг л байгаа даа гэж түр амсхийх зуураа бодож байсан юм шүү. Эр хүн болж төрснийхөө ид хавыг үзүүлнэ гэсэн бардам бодолтой байсан би гээч амьтан ороо нь орсон эм муурын эрхэнд орон нухлуулж хоносон юм. Маргаашнаас нь эхлээд Ариунаа надаас зугтах боллоо. Тэгэхэд нь би “Би л аргагүй дээ гологдож, тэгээд л зугтаад байна” гэсэн онош тавьсан юм. Гэтэл эмэгтэйчүүдийг нэвт шувт мэддэг нэг найз маань намайг тайтгаруулж “Хэт их тачаалтай эмэгтэйчүүд түүнийгээ нуух гэж эсвэл санаа нь зовсондоо тэгж зугтдаг юм. Ухаалаг, хүлээцтэй харьцах хэрэгтэй” гэж зөвлөж билээ.
Тав. Арслангийн ордны “амтгүй” Гэрэл
Сексийн үед янаг дотно үг хэлдэггүй бүр чив чимээгүй ядаж гүн амьсгал ч авдаггүй байсаар дуусгадаг хүүхнүүд байдаг. Эмэгтэйчүүдийн энэ чимээгүй байдал нь эрчүүдийг гомдоодог. Гэрэлчимэг уг нь сайхан хүүхэн. Олон ч эрийн зүрхэнд хадагдаж нойр хоолноос нь хагацуулсан даа. Түүнд санаархсан эрчүүд амжилт олохгүй болохоороо шар нь гозойж элдвээр л муулах нь шивэр авир сонсогддог байсан юм. Бид хоёр амьдралын нарийн ширийнээ хамаагүй ярьдаг сайн л найзууд. Нөхөр нь миний дотно найз бишсэн бол би ч гэсэн түүний хормой хойноос татаж хонгио бөгсийг нь илэн хөгөө хөлдөө чирэх байсан л байх. Гэтэл хувь тавилан гэдэг сонин шүү. Нэг өдөр Гэрэлээ над руу утасдаж өнөө орой манайхаар нэг хүрээд ирэхгүй юу гэх нь тэр.
Би ч нэг их юм бодсонгүй. Тэр хоёр ямар нэгэн баяр тэмдэглэх болчихоод намайг дуудаж байна даа л гэж бодсон хэрэг. Ингээд орой нь гэрт яваад хүртэл тэр ганцаараа угтах нь тэр. Нөхөр нь хөдөө явсан гэнэ. Ингээд хоол, цай болж дараа нь архи дарс гаргаад ирлээ. Энэ нь ч надад нэг их сонин биш санагдав. Элдэв хоёрыг ярьж хэсэг суулаа. Гэтэл нөхөр нь өөр хүүхэнтэй яваад байгаа тухай ярьж уйлж дуулах нь тэр. Миний түүнийг аргадан тайтгаруулалт маань сүүлдээ нэг л мэдэхэд хүсэл тачаал болж хувирах нь тэр, бурхан минь.
Гэрэлчимэг надад татгалзсан янз төрх үзүүлээгүй бол загас наадуулах үед ямар ч хичээл зүтгэл гаргасангүй. Бас үнсэх, үлгэх тоолонд минь зүгээр л тааламжтай ч юм шиг амьсгаа нь дээрдэн уухилахаас хэтэрсэнгүй. Би түүний хүзүүг нь долоож, чихний омгийг нь хөхөж, хацар нүд гээд юу ч үлдээхгүй үнсэж байсан даа. Тэгээд “Яасан? Чамд эвгүй, таалагдахгүй байна уу?” гэж амьсгаадан байж шивнэхэд минь надад ховсдуулсан мэт юу ч хэлээгүй сурсан эрдэм болох үнсэлтээ бэлэглэв. Гэхдээ түүний нүдэнд тачаалын гал манасхийхийг би ажиглалгүй яахав. Тиймээс улам зориглон түүний чилгэр чанга биеийг илбэн таалж хаа дуртай газраа үнсэн ноолсоор хөлийг нь хоёр талаараа алцайлган гаргаж эрхтнээ үтрээнийх нь амсарт шургууллаа.
Гэрэлчимэг амьсгал дундаа аяархан гиншиж өөдөөс минь займчих төдий л байсан сан. Энэ бүхэн минь арав хүрэхгүй л минут л үргэлжсэн дээ. Дахиад “ажил” хийе ч гэсэнгүй. “Би сексийг ерөөсөө сонирхдоггүй. Ийм болохоор л нөхөр маань өөр хүүхэнтэй явалддаг болсон байж мэднэ. Би түүнд гомдсондоо л чамтай ойртчихлоо. Тэгэхээр энэ бол анхны болоод эцсийн удаагийн сүүлрэлт” гэж Гэрэлээ муухан мушилзсан юм. Сайхан түүнтэй санаандгүй байхад нь унтаж үзсэн ч арслангийн ордны бүсгүйчүүд амтгүй юм байна даа гэсэн бодолтой буцсан билээ, тэгэхэд.
Зургаа. Ичимхий Нараагийн ид шидэт янаглал
Охины ордонд төрсөн эмэгтэй хүн гэдэг аргагүй л гоо сайхан, дөлгөөн ааль, үнэнч сэтгэл, халуун тачаалын цогц байдаг юм билээ. Нарааг би одоо ч мартаж чаддаггүй юм. Хүсэл тачаалын халуун охио саванд нь хорьж эс дийлэн чив хийтэл тавих торгон агшинд Нараа минь намайг тийн жаргааж чадсандаа баярлан уйлдагсан. Хувь хүн бүр албагүй төдийгүй энэ нь хэн нэгэнд байж л байдаг ааш араншин шүү дээ. Эмэгтэйчүүдийн секс хийх үедээ уйлах нь зарим эрчүүдэд таалагддаг нь мэдээж биз. Уйлах нь тухайн хүний сэтгэлийн торгон мэдрэмжийн илрэл л дээ.
Сексийн дур хүсэл нь оргилж ийм дээд мэдрэмжийг амсаж байгаадаа харин ч баярлах хэрэгтэй. Мөн эрчүүд маань ч бүсгүй хүн таны хөдөлмөр зүтгэлд ийнхүү чин сэтгэлээсээ хандаж байгаад талархах хэрэгтэй байх. Ийм эмэгтэйчүүд ховор байдаг юм шүү. Эр хүнийг хайрлаж, хүндэлж, дээдлэн шүтэх, эр хүнийг жаргаахын төлөө буй бүхнээ зориулах гэдэг юутай бахтай сайхан болохыг Нарааг хараад би бүрэн мэдэрдэг юм. “Чи минь тавиач дээ, жаргаач дээ” хэмээн янаг дуугаар үглэдэг нь одоо ч чихнээ сонсогдном. Тэр өдөр Нараагийн төрсөн өдөр болсон юм. Төрсөн өдрийн баяр сайхан болж түүний хэд гурван найз нар нь нэлээдгүй халцгаагаад тэднийхээс явж бид хоёр үлдсэн билээ. Ингээд бид орон дээр очоод бүх хувцсаа тайлсны дараа би түүний хөхийг нь зөөлөн шимж үнсэж эхлэлээ.
Доошлон гэдсийг нь үнсэж аажмаар эрхтэн тушаа нь очлоо. Хэлээ удаанаар дээш доош хөдөлгөж, хэлүүг нь ирвэгнүүлэн бяцхан агуй руу нь хэлээ шургуулав. Нараа бүр өөрийгөө хянаж чадахаа болин чанга дуугаар хашгирч эхэллээ. Ингээд хэсэг хугацааны дараа тэрээр чанга орилсноо хөдөлгөөнгүй болон нам боллоо. Миний энхрийлэл Нараад бие сэтгэлийн бүрэн ханамж өгсөн аж. Хэсэг хөдөлгөөнгүй хэвтсэнээ Нараа “Би чамайг хүсч байна. Намайг ав” гэж таашаалтайхан шивнээд миний дээр гарч суулаа.
Миний эрхтэн ямар ч хүчлэлгүйгээр түүний үтрээнд гулгаж орлоо. Хийж эхэлмэгц л Нараа гийнаж эхэллээ. Би маш аажуухан хөдөлж байсан нь түүнд таалагдаагүй бололтой хэд хэдэн янзаар байрлалаа сольж хийж үзээд эцэст нь араасаа хийлгэхийг хүслээ. Энэ байрлал түүнд таалагдав. Тэгээд “хурдан, хүчтэй” хэмээгээд уйлан хашгирч “Өшөө, чанга” гэж толгойтой үсээ зөөлхөн зулгааж эхлэв. Ингээд дур тачаалаа дарцгаасны дараа Нараа инээнгээ уйлж “Би чамайг жаргааж чадав уу” гэж миний цээжийг дэрлэн хэвтэж асан бүлгээ.
Улаахан уруулаараа зөөлөн зөөлөн үнсэж, халуун гараараа зөөлөн илж бие сэтгэлийн тайвшралд орж суганд минь эрхлэн хэвтдэг хонгорхон янаг бүсгүйгээс татгалзах эр хүн бий гэж үү? Уг нь охины ордонд төрсөн бүсгүйчүүд ичимхий зангаа эвдэж чадвал ямар ч эрийн сэтгэлийн утсыг чичрүүлж догдлоож чадах ид шидтэн мөнөөсөө мөн бөлгөө.
Долоо. Жинлүүрийн ордныхон эр хүний секс мэдрэмжийг үхүүлж ч мэдэх тачаалтай хүүхнүүд
Орилж, хашгирах нь эрчүүд болон бүсгүйчүүдэд элбэг байдаг сексийн таашаал мөн. Хүчтэй амьсгаадах, хашгирах нь секс дээд цэгтээ хүрэх үеийн байх ёстой үзэгдэл буюу сексийн салшгүй хэсэг гэж сексологчид үздэг. Харин хамтрагч эрийгээ өөрийн хөгжилтэй хэрнээ зогсолтгүй инээх байдлаараа гайхшралд оруулдаг эмэгтэй байх. Боргилмаа тийм нэгэн билээ. Инээдмийн үзвэр үзэж байгаа юм шиг ингэж инээдэг бүсгүйчүүд ховор боловч жинлүүрийн ордныхонд байдаг юм билээ. Ийм эмэгтэйн инээд нь хамтрагчийнхаа дур хүслийг шууд зогсоож, магадгүй эр хүнийг өөртөө итгэх итгэлийг үхүүлж магадгүй юм гэдгийг би бие сэтгэлээрээ мэдэрсэн нэгэн. Эмэгтэй нь өөртөө ч сэтгэлийн мэдрэмжийн өвчтэй “амьтан” гэсэн нэр зүүлгэж магадгүй.
Гэтэл үнэндээ уг эмэгтэйд секс нь таалагджээ гэсэн үг юм гэдгийг Боргилмаатай унтсан тэр үедээ ойлгосон сон. Намайг гэрт нь очиход Боргилмаа гэрийн халаадтай хаалгаа нээж өгсөн юм. Хараа муутай хүний рефлексээр давхраатай алаг нүдээ жижгэрүүлэн онийж инээд алдан угтаж авлаа.
Улаа бутарсан царайд нь инээмсэглэл тодорч, талимаарсан харц нь яагаад ч юм уруулыг минь цоо ширтэн зогсох бүсгүй хонгороо хараад миний бие цахилгаан гүйдэлд цохиулах шиг жирвэгнээд явчихав. Хэсэг хугацаанд харцаа салгаж чадалгүй сэтгэл дотрыг минь нэгжих мэт шүлэнгэтэл ширтсэнээ огцом тэвэрч уруул дээрээс минь шуналтайяа озон үнсэв ээ. Хэсэгхэн хугацаанд үе үе гинших, хүчтэй амьсгаадах дуун үргэлжлэхэд хоёул хэдийнэ хамаг хувцсаа тайчсан байв. Би булбарай зөөлхөн жаахан түүнийг тэврэн өргөн орон дээр хөндлөн хэвтүүлэв. Буржгар үс нь араар нэг задгайрч харцанд нь хүсэл шуналын гол дүрэлзэн “Хурдан намайг жаргаагаач” гэж уруулаа хазлан тас тас инээж байлаа. Би эхлээд түүний гижиг ингэтлээ хүрсэн юм байх даа гэж бодож байсан юм.
Тэгээд энгэрийн товчийг нь сурмаг тайлаад хөхийг амталж ханаад илүү нууцлаг орчинг амсахыг хүссэн юм. Боргилмаа нүдээ анин гэдийж амаа ангайлган тэсрэх гэж байгаа бөмбөг шиг оволзон улам чангаар инээж байлаа. Энэ зуур би хөвчилсөн нумаа татаж татаж тавих шиг хурдан, хамгийн гүн, хамгийн хүчтэй хэд бүлсний эцэст биеэс минь бүх л дотор эрхтэн, цус, ястайгаа юүлэгдэн гарчих шиг болж толгой мансууран бие тавирахад Боргилмаа ижийгээ дуудан хашгирч тас тас инээсээр байж билээ. Энэ явдлаас хойш би түүнтэй уулзаагүй. Магадгүй ийм инээд олонтаа давтагдвал миний өөртөө итгэх итгэлийг үхүүлж магадгүй юм байна гэж мэдэрсэн хэрэг билээ.
Найм. Далайн зөөлөн биет мэт хэлүүгээ оролдуулж, ярьж сексддэг Туяа
Ярьж секс хийгчдийн бүр эсрэг эрэгтэй, эмэгтэй хэн нэг нь зай завсаргүй ярьдаг гэлцэх нь бий. Би нэг тийм бүсгүйтэй учирсан юм. Бүр ажилдаа ид уусан мансууран байх үед их мэдэх царай гарган ажил төрөл ярьдаг гээд л төсөөл дөө. Уг нь эр, эм хоёр орондоо байхдаа ямар нэгэн бэрхшээл болон энгийн үеийн асуудлаа ярихыг ч хүсдэггүй биз дээ? Гэтэл Алтантуяа ярьж секс хийдэг нэгэн байсан юм. Тэр бүр секс хийгээд оволзож байхдаа ч ярьж байдаг. Надаас гурав дөрвөн насаар эгчмэд, тэгээд ч хөндлөнгөөс харсан хэн хүнд ажил хэрэгч харагддаг тэрээр магадгүй надад эгчмэд зан гаргаж өөрийгөө дүгнүүлэх гэсэндээ тэгсэн юм болов уу гэтэл тийм биш ээ.
Тэр зан нь түүнд өөрт нь таашаал өгдөг нь гарцаагүй байсан юм. Мөгөөрс мэт хатуурсан хэлүүг нь оролдон хоёр хуруугаа үтрээ рүү нь хийгээд холхиулж байхад л “Аая, наадахаа зөөлөн, би хоёр хүүхэд гаргасан, сувай шаргачин шиг хүүхэн ч гэсэн тэсэхгүй нь байна. Чамаас би таашаал авч чадалгүй дур тавьчих гээд байна шүү” гээд уухилж зугтах мэт дээшээ тэмүүлэн тэлчлэх.
Тэгснээ үтрээндээ хуруугаа давхар хийж миний дунд хурууг дотор ханан дахь гөлгөрдүү товгор дээр тааруулан тэрүүхэнд нь хөдөлгөж үзүүлэнгээ ингэх нь надад сайхан байдаг юм. Би ингэх их дуртай. Заримдаа ганцаараа гиюүрч хэвтэхдээ өөрийгөө ингэж зугаацуулдаг юм. Чи залуу хүн над дээр дандаа ирж байгаарай, манай хөгшин бух (нөхрөө хэлж байгаа юм) ингэх даанч сонирхолгүй” гэнэ. Би түүнийг нь дуурайн тэрхүү сонин товгорыг алдчихгүй гэж болгоомжтой таалан байж билээ.
Энэ үед хурууг минь хөөх мэт үтрээнийх нь булчин гүрвэлзэж тэр тоолонгоор чангарсан бие нь аажмаар суларч байсан даа. Алтантуяа ажаа надад их л олон юм ярьж байснаас өнөө би тэдний компанид хүний нөөцийн менежерээр л ажиллаж байгаа нь үнэн бөгөөд үе үе “мантгар гор”-оосоо илүү баруун гарын долоовор хуруугаараа түүнийг “яриулж” суудаг давхар ажилтай болсон бүлгээ. Хумхын ордны хүүхнүүд ээ гэж хачин араншинтай хүүхнүүд шүү.
Ес. Загас мэт уян налархай Гангаамаа миний зандан насыг аваад одсонсон
Арван жилийн сурагч жаахан хөвгүүнийг эр хүн болгож амьдралд хөл тавьж өгсөн тэр эмэгтэйг өнөө хэр би мартаж амжаагүй хэрнээ одоо хаана явдгийг нь мэдэхгүй. Би тэгэхэд зургаадугаар анги төгсөх гэж байсан юм. Намар нь манай байранд шинээр айл нүүж ирсэн юм. Эд хогшил нь явуулын бололтой цомхон, эзэн нь нэг эмгэн, үргэсэн зээрийнх шиг өндөр нарийнхан шилбэтэй охин хоёр байлаа. Манай байрны хөвгүүд эд хогшлыг нь зөөж өгсөн юмдаг. Нэг удаа байрны гадаа тоглож байтал тэднийхээс бөөн шуугиан, орилоон хашгираан сонсогдов. Удалгүй эмээ тагтан дээр гарчихсан нэг юм хайн нүдээ эргэлдүүлж зогсов. Гэрт нь хулгана гуай морилж тэднийг ийнхүү сандаргасан аж. Би ч эр хүн болохоо харуулж гайхал хулганыг барьж аваад тагтнаас шидэж орхисон юм. Ингээд би эмээ, охин хоёрын аврагч баатар нь боллоо. Эмгэн намайг найрсагаар дайлж өөрсдийгөө танилцуулав. Охиныг Гангаамаа гэдэг бөгөөд ээж, аав хоёр нь Сэлэнгийн төмөр замд ажиллацгаадаг гэнэ.
Гангаамаа их сургуульд орох болоод ийнхүү хотод ирж суурьшиж байгаа гэнэ. Нэг орой эмгэн Сэлэнгэ явах боллоо, намайг охиндоо хань болооч гэж гуйлаа. Би ээжээсээ хамаатныдаа очиж хонолоо гээд дээд давхарт Гангаагийнд орлоо. Тэр бол миний зандан насаа үдсэн шөнө байсан юм. Бид хоёр тэр том хүний үйлдлийг хийхийг хүсч байгаагаа мэдэвч нэг л эв нь олдож өгөхгүй нэлээдгүй мунгинасан сан. Харин тэр тасархай үнсэлцдэг охин байж билээ. Уруулыг нь мэдрэгдэхгүй болтол үнсэхэд өмдний цаанаас бяцхан “боожгой” маань зад татан гарч ирэх гээд байх шиг санагдаж байлаа. Тэр шөнөө миний эрхтэн хорь шахам удаа хөвчирч түүний бэлгийн уруулыг давав уу, үгүй юу “жирэн год” хийсээр өглөө нь танигдахын аргагүй том хүн болчихсон мэт санагдсан сан. Би тухайн үедээ эр хүн нэг шөнө долоон удаа секс хийсэн нь дэлхийн рекорд гэж сонсч байснаа санаж өөрийгөө дэлхийн дээд амжилт эвдэгч гэдэгт бүрэн итгэчихсэн байж билээ.
Түүнээс хойш бид боломж л гарвал уулзаж “том хүний ажлаа” амжуулдаг болов. Тэр үед ямар гар утас байсан биш юу гэж дуудах вэ, яаж тэднийд орох вэ гэж ихээхэн ажил болдогсон. Байнгын сексийн харилцаанд ороод ирэхээр миний дөнгөж ургаж байсан сахал өтгөрч бие маань эр хүний шинжинд орж задраад ирсэн юмдаг. Ингээд би наймдугаар ангиа төгсөөд манайх Дархан руу нүүснээр бидний харьцаа тасарсан бөгөөд бүтэн нэг жил захидлаар харилцаад аажмаар сураг алдарсан бүлгээ. Гангаамаа загасны ордных бөгөөд орондоо яг л загас шиг уян налархай нэгэн байсан даа.
Арав. Нумын ордынхон сайн нууц амраг байж чаддаг
Байгалмаа эр хүн шиг шударга зантай. Энэ удаад ч гэсэн түүний эршүүд зан нь илэрч намайг нүдээрээ дохин дуудаад “Чи надтай секс хиймээр байна уу?” хэмээн шивэгнэв. Ажлын цаг хараахан дуусаагүй байсан тул би жаахан балмагдан “Хаана” хэмээвэл,
– Чи зүгээр л хүлээж бай. Цаг нь болохоор би чамд дохио өгнө гэлээ. Уг нь Байгалиа сэргэлэн алаг нүдтэй, хөгжилтэй, гэрэлтсэн цайвар царайтай, аятайхан биетэй сайхан хүүхэн. Тэр хүүхнүүдтэй энгийн хөндий харьцаатай хэрнээ залуучуудтай амархан ойлголцдог учраас харчуул голдуу найз нар нь хүүхнүүдтэй холбоотой асуудлаа зохицуулах гэж түүнтэй зөвлөх нь бий. Бас түүний зуучилж танилцуулснаар гэрлэсэн нь ч бий. Гэвч өөрийнх нь амьдрал нэг л бүтэмж муутай. Заримдаа найзууд нь хэн нэгнийг Байгалиад танилцуулна, суулгана гэж зүтгэдэг байлаа. Ийм найзуудынх нь нэг би бөлгөө.
Ажил багатай ийм нэг өдөр тэр намайг ийнхүү өдсөн хэрэг. Орой нь ажил тарахын үед би Байгалийн ширээн дээр тэгнэн түүний чихэнд “Хоёулаа зовлонгоо хуваалцах уу даа” гэв. Тэр юу ч хэлсэнгүй. За, за тоглосон юм, баяртай гээд би хавтсаа сугавчлан өрөөнөөсөө гарлаа.
Замаараа нэг жижигхэн кафед орж аяга халуун кофе уучихаад гэртээ ирвэл Байгаль хаалганы минь дэргэд намайг хүлээгээд зогсч байв. Би юу ч хэлсэнгүй шууд л түүнийг тэвэрч тэгш гоолийг нуруу, бондгор өгзөг, сэргэр хөхийг нь ээлжлэн илж хаалгаа онгойлголоо. Байгалиа өөрийн эрхгүй янаглан дуу алдаж, нүд нь бүрэлзэн охин жолоо нь аль хэдийн сул намирах шиг боллоо. Нүд ирмэх зуур би бүх хувцсаа тайчиж түүнийг өргөж унтлагын өрөөндөө орлоо. Удсангүй гурван минут хэртээ гиншсэн амьсгаадсан дуун манай өрөөнд хадаж эр, эмийн жаргал оргил үедээ туллаа. Би түүний өгзөгнөөс барьж хурдан, хурдан хөдөлгөж өөр дээрээ өргөн буулгаж байснаа хүчтэй базан хэвлийдээ тулгаж “хнн, хнн” хэмээн хамраараа хүчтэй амьсгаа гарган үрийн шингэнээ сад тавилаа. Яаран эхэлсэн шигээ яаран дуусгасан “түргэн сексийн” дараа удаан эдлээгүй цэнгэлийг хоромхон зуур эдэлсэндээ сэтгэл хангалуун байгаа ч энэ тухайгаа ярилцсангүй. Харин цаашид сайн найзууд хэвээр үлдэх үү, амрагууд болох уу эсвэл бүр танихгүй хүн шиг таран одох уу гэдгээ шийдэж чадахгүй удтал хэвтэцгээсэн сэн. Гэвч бидэн нууц амрагуудын жимтэй ч сайн найзууд хэвээр үлдсэн билээ.
Харин бибээр ийнхүү өөрийнхөө унтаж учирсан хүүхнүүдийг зураглан бичиж үлдээх явдалд матар болоод хумхын ордны хүүхнүүдтэй дэндүү олонтаа учирсан байгаа юм. Тиймээс хэнийх нь тухай дурдахаа мэдэхгүй учраас энэ удаа цэг тавьж байна. Энэ мэт дурсахад л бүх бие сэтгэл сэргэдэг дотно харьцаа үүсгэж явсан энхрий хонгоруудаасаа энэ ялдамд хүлцэл өчье.
Эх сурвалж www.wikimon.mn