Хонь – (3/21-4/19)
Чухал уулзалт, айлчлал, гэрээ хэлцэл, албан ёсны илтгэл мэдээлэлд тохиромжтой өдөр. Та нөлөө бүхий хүнээс дэмжлэг авахыг хүсдэг бол мөн л өнөөдрийг сонгогтун. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, гэрээ хэлцэл хийх гэж байгаа бол амжуул. Танд сонин санаа төрөх ба түүнийг тэмдэглээд ав. Хожим нь ашгаа өгнө.
Үхэр – (4/20-5/20)
Шийдэмгий байж, идэвхитэй ажиллавал амжилтанд хүрнэ. Ямар ч ажлыг барьж авахдаа эргэлзэх хэрэггүй. Ажилдаа санаачлагатай бүтээлчээр хандаж, өвөрмөц содон шийдлүүдийг ашигла. Бие хамгаалах урлаг, спортоор хичээллэвэл бие сэтгэлийг эрүүлжүүлнэ.
Ихэр – (5/21-6/21)
Сөрөг нөлөө ихсэх өдөр. Шинээр аливааг хийж эхлэхэд муу. Мөн томоохон эд зүйл худалдан авахаас зайлсхий. Эхлээд удаж байгаа ажлаа дуусгах, ажлаа дүгнэхэд сайн. Бусадтай хийсэн ажил санал зөрөлдөөнд хүргэнэ.
Мэлхий – (6/22-7/22)
Энэ өдөр зөн билиг хурцдана. Тиймээс сэтгэл оюуны үйл ажиллагаатай холбоотой ямар ч ажил амжилттай, зөв хэрэгжинэ. Сүм хийдэд очиж, мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэх нь үр дүнтэй байна.
Арслан – (7/23-8/22)
Аливаа эхлэлд сайн. Ялангуяа арга хэмжээ, уулзалт, хүлээн авалт зохион байгуулахад тохиромжтой. Хувийн санаачлага, шинэ үзэл бодол бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Эрч хүч ихсэх тул хэрэгтэй зүйлд зарцуул.
Охин – (8/23-9/22)
Ажил мэргэжлийн хүрээнд хэцүү нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс хэн нэгэнтэй маргаж мэтгэлцэхээс зайлсхий. Хүлээцтэй, тэвчээртэй байвал хожно. Эрүүл мэндээ анхаарах шаардлага гарна. Ямартай ч эмийг дур мэдэн хэрэглэдэгээ болих хэрэгтэй. Хордох магадлалтай.
Жинлүүр – (9/23-10/22)
Энэ өдөр зөн билиг хурцдана. Тиймээс сэтгэл оюуны үйл ажиллагаатай холбоотой ямар ч ажил амжилттай, зөв хэрэгжинэ. Сүм хийдэд очиж, мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэх нь үр дүнтэй байна.
Хилэнц – (10/23-11/21)
Таны амьдралаас сайн сайхныг хүртэх гэсэн хүсэл эрмэлзэл ер бусаар илэрч болзошгүй. Санхүү мөнгөний асуудалд хянуур ханд. Хэт үрэлгэн байхаас зайлсхийж, үрлэг зарлагаа нарийн төлөвлө. Хэн нэгэн хууль бус арга замаар мөнгөжих санал тавьж болзошгүй. Яасан ч автаж болохгүй шүү. Бусдад итгэж алдаа гаргахаас болгоомжил.
Нум – (11/22-12/21)
Ирээдүйгээ өөдрөгөөр төлөвлөн сайхнаар төсөөлнө. Бичиг баримтад гарын үсэг зурах, уулзалт зохион байгуулахад ашигтай өдөр . Идэвхи санаачлагатай байвал амжилтад хүрнэ.
Матар – (12/22-1/19)
Сайн өдөр. Хамтын ажиллагаа үр дүнтэй. Олон нийтийн хурал зөвлөгөөн, уулзалт, гэрээ хэлцэл амжилттай. Хичээн хөдөлмөрлөвөл үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж чадна. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд ээлтэй сайн. Эрүүл мэндээ анхаар.
Бумба – (1/20-2/18)
Гэнэтийн өөрчлөлт хувьслын өдөр. Аливааг нарийн төлөвлөгөө баримтлан хийх гэвэл санаснаар болохгүй. Тиймээс бүгдийг зөнд нь орхи. Шинэ хүнтэй танилцах, харилцаа холбоогоо өргөжүүлэхэд сайн.
Загас – (2/19-3/20)
Та илүү мэдрэмжтэй болно. Та өдрийн турш хүмүүстэй уулзаж, хэлцэл тохироо хийнэ. Хуучны түнш буюу найз тантай гэнэт холбогдож болзошгүй. Та ямар нэгэн мэдээлэл хайж байгаа бол, эсвэл хэн нэгэнтэй уулзах чухал хэрэгцээ байгаа бол тохиромжтой өдөр. Шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн.