Verizon компанид үндсэн бизнесээ борлуулсан Yahoo нэрээ өөрчилж Altaba болгож байгаа аж. Нийт 4,8 тэрбум ам. доллароор Yahoo-ийн интернетэд суурилсан бизнесийг худалдан авснаар одоо зөвхөн Alibaba-ийн 15 хувь, Yahoo Japan гэсэн хэсгүүд үлдэж байгаа бөгөөд одооноос Altaba нэрээр үйл ажиллагаа явуулах юм байна.
1994 онд Стэнфордын хоёр оюутан болох Жерри Ян, Девид Фило нарын үүсгэн байгуулж, хөл дээр нь босгосон цагаас хойш интернет дэх хамгийн алдартай нэрнүүдийн нэг болсон Yahoo ийнхүү өөрчлөгдлөө.
Verizon компанийн худалдан авалтыг эцэслэснээр Yahoo-ийн гүйцэтгэх захирал Мерисса Мейер, Девид Фило нар удирдах албан тушаалаасаа бууж байна.