“Эрдэнэс-Таван толгой” ХК энэ оны I улирлаас эхлэн Цанхийн зүүн уурхайн нүүрсийг үнэ тогтоох дөрвөн индексийн хувь хэмжээний өөрчлөлтийн дагуу уурхайн аман дээрээс тонныг нь 59.3 ам.доллараар борлуулж эхэлжээ. Цанхийн зүүн уурхайн нүүрсийг “Чалко” компанийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болон олборлогч компани “TTJVCo”-гийн ажил гүйцэтгэсэн төлбөрт өгч байгаа бөгөөд дараaгийн улирал хүртэл нүүрсээ дээрх үнээр борлуулах аж.
“Эрдэнэс-Таван толгой” ХК зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд эхлүүлсэн. Тэгвэл Цанхийн баруун уурхайн нүүрсийг өнөөдрийн байдлаар борлуулж эхлээгүй байгаа гэв.
Тус компаниас 2012 онд батлагдсан ТЭЗҮ- ийн хүрээнд Баруун Цанхиас нүүрс олборлолт явагдаж байгаа аж. Ирэх онд Тавантолгойн ордын Цанхийн зүүн болон баруун уурхайд олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулснаар 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт тодорхой татвар, хураамж төвлөрүүлж, “Чалко” болон “TTJVCo” компанийн өр төлбөрийг барагдуулах төлөвлөгөөтэйгээ р ажиллаж байна гэлээ.
Л.Хэрлэн