Сурагчдын амралтыг сунгахгүй

1020

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргаагүй байна. Тодруулбал, УИХ-ын зарим гишүүдээс хүйтний улиралд сурагчдын амралтыг сунгаж, хавар долдугаар сар хүртэл сунгаж хичээллэх санал гаргасныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд сунгах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуугийн дэгдэлт өндөр байгаа, зарим аймгийн нутагт цаг агаар хүндэрч, хүйтэрсэнтэй холбогдуулан сурагчдын амралтыг сунгах, долдугаар сар хүртэл сунгаж хичээллэх саналыг зарим УИХ-ын гишүүд гаргасан ч ерөнхий боловсролын сургуулиудын амралтыг сунгах шаардлагагүй гэж үзсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-өөс эхлэн 21 хоног амарч байгаа бол дунд болон ахлан ангийн сурагчид өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 5-наас эхлэн долоогоос 14 хоног амарч байгаа юм.

Ш.ОЧ