Таван Толгой-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх компанийн 51 хувьд Монголын тал буюу төрийн өмчит МТЗ компанийг оролцуулах, Төсөл хэрэгжүүлэгчид нь олборлосон нүүрсээ Монгол Улсад боловсруулсны дараа л экспортлох. Үүний тулд Монгол Улсад одоо байгаа угаах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр баяжуулах үйлдвэр барих,
Төслийн хэрэгжүүлэгч, оператор компанид, төмөр зам болон ханган нийлүүлэлтэд зэрэг төслийн бүх шатанд Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог хамгийн боломжит дээд төвшинд хангаж оролцуулахыг Ажлын хэсэгт удирдамж болгон захирамжилсан юм” хэмээн мэдээлсэн.
Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн “MCS” группийн “Энержи ресурс” ХХК, “Чайна Шинхуа энержи” компани, “Сумитомо” корпорацитай өнгөрсөн хэлэлцээ хийж эхэлсэн. Энэ хэлэлцээ нь гэрээний нөхцөлийг сайжруулж, санал, дүгнэлт боловсруулах зорилготой гэж Засгийн газраас мэдэгдэж мэдэгдсэн. Тэгвэл том Тавантолгойн асуудлыг энэ долоо хоногт амжиж шийдэх хэрэгтэйг ажиглагчид хэлж байна.
УУХҮ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийн хэлэлцээрийн үеэр Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, “Шинхуа Энержи” компани 49 хувийг эзэмших саналаа танилцуулсан байдаг.
Тэгвэл төслийн хэрэгжилтэд Монголын компаниудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монголын дотоодын аж ахуйн нэгжийг сонгох, тэдгээр аж ахуйн нэгжтэй таваас доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулах саналыг ажлын хэсгээс тавьсан байна.
Ийн хэлэлцээ эхэлсэн ч нэр нь гаралгүй, байнга яригдаж буй Монголын талын хөрөнгө оруулагч нь “MCS” группийн “Энержи ресурс корпораци” хэмээн эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл ажиглагчид өнөөгийн хэлэлцээрт оролцож байгаа компаниудаас найдвартай нь “ММС” гэж харж байна. Үндсэндээ 7000 гаруй ажилтантай Монголын уул уурхайн томоохон компанид Тавантолгойг өгөх нь зөв гэж үзэж байгаа юм.
Ерөнхий сайдын хэлснээр Тавантолгойн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн “Эрдэнэс-Тавантолгой”-н оролцоог нэмэгдүүлснээр төр өөрийн мэдэлд Тавантолгойн асуудлыг барих нь мөн л энэ төсөл гацах үндэслэл болно.
Ямартай ч эрх баригчдад том Тавантолгойн төслийг энэ долоо хоногт багтаж шийдэх үүрэг ногдоод байна. Нүүрсний үнэ боломжийн байгаа энэ үед Тавантолгойн төслийг хөдөлгөж, улс өрнөөсөө гарах гарц гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм. Хэрэв улстөрчид энэ асуудалд санаатай, санамсаргүй байдлаар хайнга хандаж, төслийг хойшлуулбал 2017 онд Монгол Улс дефолт болно гэдгийг ч хэлж байгаа билээ.