УИХ-ын дарга М.Энхболд утааны асуудлаар үүрэг өглөө

722

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн /2017.01.05/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд агаарын бохирдолын асуудлаар онцлон үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Агаарын бохирдолын асуудлаар надад өглөөнөөс хойш 20 гаруй мессеж ирлээ. Та бүхэнд ч ирж байгаа байх, агаарын бохирдол ямар хэмжээнд хүрээд байгааг мэдэж байгаа биз дээ. Өнөөдрийн УИХ-ын чуулганд С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил гэсэн хоёрхон сайд сууж байна. Утааны асуудлаар Засгийн газар, Ерөнхий сайд ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. Агаарын бохирдолын асуудлаар УИХ-д ажлаа танилцуул хэмээн үүрэгдлээ.

УИХ-ын дарга утааны асуудал хүндэрснийг бүрэн ойлгож, иргэдээ сонсож, Засгийн газарт ажлаа эрчимжүүлэх, УИХ-д хийж буй ажлынхаа талаар танилцуулах хэрэгтэй хэмээн үүрэг чиглэл өгсөн нь сайшаалтай юм. Утааны асуудлаар гүйцэтгэх засаглал хэрхэн үр дүнтэй ажиллахыг цаг хугацаа харуулна.

М.БАТ