Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутерте НҮБ-ын байрыг шатаах болно гэж мэдэгдсэн байна. Учир нь тус байгууллагаас түүний хар тамхины эсрэг авч буй арга хэмжээг шүүмжлэлтэй ханджээ.
“Independent” сонин Р.Дутертегийн хэлсэн үгийг уламжилсан байна. Тэрбээр “АНУ явбал НҮБ-ын байрыг шатаах болно” гэж мэдэгджээ.
Р.Дутерте энэ талаар Филиппиний өмнөд нутгийн Замбоанга хотноо цэргийн баазад хэлсэн үгэндээ онцолсон аж.
Энэ сарын эхээр НҮБ-ын Хүний эрхийн асуудлаарх дээд комиссар Зейд Раад аль-Хусейн нэгэн уриалга гаргаж байв.
Тэрбээр Филиппиний шүүх байгууллагыг Р.Дутертэг Даваогийн амбан захирагч байх хугацаандаа хийж байсан мэдэгдлийг нь шалгахыг уриалсан аж.
Түүнд дурдсанаар Филиппиний төрийн тэргүүн амбан захирагч байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон гурван ч хүний амийг өөрөө хөнөөсөн гэж мэдэгдсэн байдаг.
Тиймээс НҮБ-аас түүний уг мэдэгдлийг сайтар шалгахыг уриалжээ. Учир нь Филиппиний Үндсэн хууль болоод олон улсын хэм хэмжээг зөрчсөн хэрэг юм.
Тус улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд заасны адил хүн амьд явах эрхтэй, хүчирхийллээс ангид байх эрхтэй гэсэн олон улсын хэм хэмжээг зөрчсөн хэрэг” гэж онцолжээ.
НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Зейд Раад аль-Хусейн мөн Филиппинд шүүхээс гадуур цаазын ял гүйцэтгэснийг мөн шүүмжилжээ.
Өнгөрсөн зун буюу зургадугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн Р.Дутерте төрд гарсан даруйдаа хар тамхины наймаачидтай хатуу тэмцэхээ мэдэгдэж байв.
Өдгөө 71 түүнийг төр барих энэ хугацаанд дээрх хэргээр мянгаад хүн цаазлуулсан аж.
Энэ сарын 14-нд Филиппиний удирдагч Давао хотноо хувийнхаа мотоциклоор хотын гудамж, талбайд эргүүлэг хийсэн гэнэ. Тэрээр өөрийн хийсэн үйлдлээ “Би хийж чадаж байгаа юмыг цагдаа нар хийж чадах хэрэгтэй” гэдгийг харуулсан гэв.
Эх сурвалж: ИТАР-ТАСС