Нийгмийн даатгалын архивын мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг цахимаар олгож байна

670

Нийгмийн даатгалын хэлтсүүд хоорондоо даатгуулагчийн холбогдох архивын лавлагаа, мэдээллийг солилцож, иргэдэд чирэгдэлгүй үйлчилж байна. Өнгөрсөн жилээс эхлүүлсэн энэ үйлчилгээний үр шимийг 24754 иргэн хүртэж, мөн тооны архивын баримтыг цахимаар авчээ.

Архивын лавлагаанаас гадна нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт буюу лавлагааг даатгуулагч, ажил олгогч нар өөрт ойр байрлах ТҮЦ машинаас эсвэл гэрээсээ ч хэвлэн ашиглах боломжтой. Ажил олгогч, даатгуулагчид энэ оны 04 дүгээр сарын байдлаар ТҮЦ машинаас 991 840 удаа, Даатгуулагчид зориулсан цахим хуудаснаас 109 265 удаагийн давтамжтай лавлагаа авч цаг, зардлаа хэмнэжээ.