Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24-26-ны өдрүүдэд болж байна. Иймд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон юм.
Энэ захирамжийн хэрэгжилтэд Нийслэл, дүүргийн цагдаагийн алба хаагчид хяналт тавьжээ. Өнгөрсөн хоёр хоногт гэмт хэргийн 68, зөрчлийн 541, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 99, зам тээврийн ослын 263, нийт 1011 дуудлага, мэдээлэл бүртгэсэн нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад 500 нэгж буюу 60 хувиар буурчээ.