ХОНЬ – (3/21-4/19)
Өөрчлөлт хувьслын өдөр. Хэрвээ та шинээр аливааг эхлэх гэж байгаа бол ажлаа сайтар нягтлаж, төлөвлө. Жижиг саад гарч, ажил санаснаар урагшлахгүй байж болно. Хуучин ажил төрлөө дуусган цэгцлэж, үеэ өнгөрөөсөн харьцаа холбооноос салах нь зөв.
ҮХЭР – (4/20-5/20)
Хүний дотоод нөөц, хүч чадал идэвхижинэ. Ажил шинээр эхлүүлэх, аян замд гарах, хариуцлага хүлээх, бусдыг манлайлах, санал санаачлага гаргахад сайн. Уулзалт гэрээ хэлцлээс ашиг олно. Хүлээн авалт, дайллага цайллага зохион байгуулахад ээлтэй.
ИХЭР – (5/21-6/21)
Өнөөдөр чухал өөрчлөлтүүд гарна. Энэ нь амьдралын бүхий л хүрээнд хамаатай. Мэдээллийн урсгалыг гярхай ажиглаваас өөртөө хэрэгтэй чухал зүйлийг мэдэж авна. Уран бүтээлчид тэр дундаа, хөгжимчин, жүжигчин, зураач нар уран бүтээлийн олз омог арвинтай байна.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Амаргүй өдөр. Таны төлөвлөсөн ажил өөрчлөгдөж болно. Ажил төлөвлөсний дагуу явахгүй бол битгий бухимд, ийм үед урсгал даган хөвөх нь илүү ашигтай. Мөргөл бясалгал хийх, ном уншуулахад сайн.
АРСЛАН – (7/23-8/22)
Оюуны хөдөлмөр үр ашигтай байна. Сэтгэл санаагаатогтвортой байлгаж, сайн сайхан зүйлийг төсөөл. Сайн таньж мэдэхгүй хүн бэлэг өгвөл авахаас татгалзаарай. Хайр дурлалдаа итгэл алдарсан бол асуудлаа шийдэхэд нэн тохиромжтой,
ОХИН – (8/23-9/22)
Ажил хэрэгч уулзалт, албан томилолтод ээлтэй өдөр. Та сэтгэл татам нийцтэй байх тул хүмүүс таныг хүрээлнэ. Авьяас чадвар, ололт амжилтыг тань бусад хүн бишрэн магтана. Холоос таатай мэдээ дуулна. Болзоонд явахад сайн өдөр тул гоонь хүмүүс алдалгүй ашиглаарай
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Эв эе, зохицол нийцлийг хичээвэл амьдралын бүхий л асуудалд дээд хүчний ивээлийг авч чадна. Ямар ч нөхцөлд бусдад туслахаас бүү татгалз. Мацаг барих, хоол сойх, биеэ эрүүжүүлэх арга засал хийвэл сайн. Лaa, арц хүжээр орон гэрээ ариул.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Шударга байвал амжилт дагана. Энэ өдөр ямар ч ажлыг урам зоригтой хийх ёстой. Мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд сайн өдөр. Бүтээлч ажил мэргэжлийн хүмүүс сайшаал урамшуулал хүртэнэ.
НУМ – (11/22-12/21)
Идэвхитэй байх өдөр. Нэгэн хэвийн уйтгартай ажил таны урам зоригийг мохоох тул тийм ажлаас зайлсхий. Романтик болзоонд явахад тохиромжтой. Хайртай хүн тань ямар нэгэн шалтгаанаар танаас хол оршиж байгаа бол сэтгэлээ илэрхийлэх арга замыг эрэлхийл.
МАТАР – (12/22-1/19)
Өнөөдөр чухал өөрчлөлтүүд гарна. Энэ нь амьдралын бүхий л хүрээнд хамаатай. Мэдээллийн урсгалыг гярхай ажиглаваас өөртөө хэрэгтэй чухал зүйлийг мэдэж авна. Уран бүтээлчид тэр дундаа, хөгжимчин, жүжигчин, зураач нар уран бүтээлийн олз омог арвинтай байна.
БУМБА – (1/20-2/18)
Нууцад нэвтрэх өдөр. Аян замд гарах, чухал арга хэмжээ зохион байгуулахад таагүй. Зугаа цэнгэл хөөвөл бие сэтгэл хямарна. Мөргөл залбирал үйлдэж, буян хийвэл амьдралын утга учир, нууцад нэвтэрнэ.
ЗАГАС – (2/19-3/20)
Энэ өдөр аз сорьсон үйлдэл ч амжилтанд хүрнэ. Идэвхитэй, золбоолог хүн ихээхэн амжилт олно. Мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгө өсгөх алхам хийх, шинэ эд зүйл худалдан авах зэрэгт сайн болохоор зоригтой, итгэлтэй алхам хийхээс бүү ухар.