Токиод сүүлийн 54 жил ийм үзэгдэл болоогүй

768

tokyo1

Пүрэв гарагийн өглөөг токиочууд цастай угтлаа. Токиод 11 сард цас орж байсан хамгийн сүүлийн тохиолдол 54 жилийн өмнө буюу 1962 онд тохиож байсан талаар Японы ус цаг уурын албанаас мэдээлсэн юм.

Цаг агаарын хэм бараг 0’C рүү дөхөж очсон ба энэ нь Японы намрын улиралд ховор тохиолддог юм байна.

Ус цаг уурын албанаас мэдээлснээр цас Канто болон Кошин зэрэг уулархаг нутгаар хуримтлагдаж 15 см хүртэл зузаан болох бол Токиогийн 23 дүүрэгт 2 см хүртэл зузаан цас орох төлөвтэй байгаа аж.

Цас өглөөний 6:15 цагт Токио хотын төвөөр орж эхэлсэн ба энэ нь дунджаас 40 хоногийн өмнө, өнгөрсөн жилийнхээс 49 хоногийн өмнө орсон явдал байв. Ёкохама, Уцномия зэрэг хотуудад мөн хур тунадас ажиглагдсан байна.

Цас орсноос болж галт тэрэгнүүд цагийн хуваариасаа бага зэрэг хоцорчээ.

tokyo2