Саунд бусдын биеийг хүчээр үнэлүүлж байжээ

577

‘Баянгол дүүргийг 6 хороонд нэр тодорхойгүй саун массажны газар биеэ үнэлж байна’ гэсэн мэдээллийг өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага авч шалгажээ. Шалгалтаар 31 настай эмэгтэй Ү нь 27 настай эмэгтэй У-г, 25 настай эмэгтэй Б нарын биеийг хүчээр үнэлүүлж байжээ.
Мөн ‘БЗД-14 хороо зочид буудлын 1 давхарт биеэ үнэлэгч нар байна’ гэсэн мэдээллийг авч шалгахад, 30 настай эмэгтэй А нь тус газрыг түрээслэн О /эм.26н/, Н /эм.32н/, Э /эм.22н/, Д /эм.21н/ нарын биеийг үнэлүүлж байсныг ЭЦА-ны 3-р хэлтсийн алба хаагч нар илрүүлэн тус тус шалгаж байна.
Ийм төрлийн гэмт хэргийг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг үздэг байна.
Тухайлбал, ЭХ-ийн 13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах
1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг
3.1.байнга тогтвортой;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар, хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.