Есөн давхраас үсэрсэн хоёр охины нэг нь амиа алдаж, нөгөөх нь хүнд гэмтээд байна

761

Наймдугаар сарын 16-ны өдөр 10:00 цагийн орчимд Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрч хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Яаралтай эмчилгээ хийхээр өчигдөр Улаанбаатар хотоос  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг Эрдэнэт хотод очиж ажилласан. Харамсалтай нь охидын нэг нь өчигдөр 17:00 цагийн орчимд нас баржээ. 

Харин нэгнийх нь биеийн байдал муу, тархи, нуруу нугасны хүнд гэмтэл авсан байна.  Түүний биеийн байдлаас шалтгаалан хот руу тээвэрлэн гэмтлийн эмнэлэгт авч ирэх эсэхээ шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.