Нийслэлийг камержуулахад 571 сая төгрөг зарцуулжээ

644

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор НИТХ-аас ‘Камержуулалт-2’ болзолт уралдааныг хоёр сарын хугацаанд зохион байгуулсан байна. Энэхүү болзолт уралдаанд 145 сууц өмчлөгчдийн холбоо, 26 хөршийн хяналтын бүлэг оролцжээ. Нийтдээ 571.807.090 төгрөгийн 2530 хяналтын камерыг гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг, хэрэг үйлдэгдэж болзошгүй гэсэн цэгүүдэд байршуулсан байна. Эдгээр камеруудыг иргэд өөрсдийн оролцоотойгоор суурилуулсан байна.

Нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гудамж талбайд хяналт тавих зорилгоор 2010 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээр нийслэлд хяналтын камерыг суулгаж, бие даасан теле хяналтын системүүдийг суурилуулсан байна.