“Банк санхүүгийн салбарын хөгжил – 2019” эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал боллоо

533

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд “Банк санхүүгийн салбарын хөгжил – 2019” эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал УИХ-ын гишүүн Болдын Жавхлангийн дэмжлэгтэйгээр өнөөдөр /2019.04.19/ боллоо.

Өнөөдрийн эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурлыг Монгол банк, ШУТИС-ын Дархан-Уул аймаг дахь Технологийн их сургуультай хамтран зохион байгуулж, эрдэмтэн профессор, докторууд, арилжааны банкны төлөөлүүл болон банк, санхүүгийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд оролцлоо.

Бага хурлын нээлтэд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн бие төлөөлөгч Б.Батболд оролцож, түүний мэндчилгээг дэвшүүлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ :- “Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал банк санхүүгийн салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд, мөн банкны салбарын хөгжлийн хэтийн хандлагыг хөндсөн онцлогтой болж байна.”гэв.

Манай аймагт Мандах бүртгэл, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, ШУТИС-ын Дархан-Уул аймаг дахь Технологийн их сургууль зэрэг таван сургуульд банк, санхүүгийн мэргэжлээр 500 орчим оюутан суралцаж байна. 

Тэдний төлөөлөл өнөөдөр өөрсдийн судалгааны ажлаа танилцуулж, харилцан ярилцаж, багш профессор, докторуудаас зөвлөгөө авсан үр дүнтэй бага хурал болсныг ШУТИС-ын профессор, доктор С.Галбадрах онцолж байна.

М.ГҮНЖИЛХАМ