Казахстанд хэт хүйтэн цаг агаараас шалтгаалан сургуулиудыг хаажээ

445

kaz

Казахстанд сүүлийн өдрүүдэд ер бусын хүйтэн болж, агаарын хэм Цельсийн -30 хэмээс буурсан нь нислэгүүдийг зогсоож, сургуулиудыг хаах шалтгаан болсон тухай эрх баригчид нь өчигдөр буюу Даваа гарагт мэдээллээ.

Нийслэл Астана хотод өнгөрсөн амралтын өдрүүдээр агаарын хэм -34 хэм хүрсэн байна. Жилийн энэ үед дунджаар -5 хэм байдаг Астанад уг хүйтрэл нь цочмог үзэгдэл болж байгаа юм.

Казахстаны зарим мужуудад дунд сургуулийг хаажээ. Алматы хотод өчигдөр 4,000 орчим хотын захиргааны ажилтан гудамж талбайн цас цэвэрлэх ажилд оролцсон байна.

Өнгөрсөн Ням, Даваа гарагуудад нийт 18 нислэгийг цуцалсан тухай Air Astana компани мэдээлжээ.

Астана нь Улаанбаатарын дараа дэлхийд хоёрт орох хүйтэн нийслэл хот юм. Энэ удаагийн огцом хүйтрэлээс өмнө буюу арваннэгдүгээр сарын эхээр Төв Азийн бүс нутагт хэвийн үеийнхээс ихээхэн дулаан байжээ. Тухайлбал Узбекистанд энэ үед +30 хэм хүрч байсан байна.

Арваннэгдүгээр сарын хүйтрэл Оросын Урал, Сибирийн бүсэд мөн нөлөөлж агаарын хэм -30-аас доош буурснаас дөрвөн хүн амиа алдаад байгаа юм.

Эх сурвалж: Gulf Today