Чуулганы нэгдсэн хуралдаан /2018.06.14/ үргэлжилж байна. Нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Уг хүсэлтийг МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэнээр ийнхүү өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм.
Гишүүд үг хэлсний дараа санал хураалтыг нууцаар явууллаа. ‘Д.Гантулгын хүсэлтийг дэмжье’ гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад 60 гишүүн оролцсоноос 75 хувь нь дэмжлээ. Ингэснээр тэрбээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдлөө.