Белла Хадидын тайвшрал нь болор чулуу гэнэ

895

Загвар өмсөгч Белла Хадид сэтгэл санаагаа тайван байлгаж, үргэлж өөдрөг, үзэсгэлэнтэй харагдах нууцаа болор чулуутай холбон тайлбарлажээ. Тэрбээр  ‘Болор чулуунд анагаах чадвар байдаг’ хэмээн ярьдаг бөгөөд уулын болор, ягаан кварц, номин ба нил ягаан болор чулуунуудыг цуглуулдаг байна. Белла Хадид ‘Миний хувьд олон газар руу нисдэг учраас онгоцон дотор зөв энерги үүссэн байх нь их чухал. Би заримдаа нислэгийн үеэр айдаст автаж, сандардаг. Тиймээс би эфирийн тос болон болор чулуунуудаа үргэлж биедээ авч явдаг’ хэмээн ярьсан удаатай. Белла цуглуулгынхаа болор чулуунуудыг авч яваад онгоцон дотор яг л гэртээ байгаа мэт тайван уур амьсгалтай байхыг зорьдог гэнэ шүү.